
Энэ оны өмнөх улиралд Хятадын гадаад худалдааны экспорт импортын худалдааны хэлбэрийн бүтэц, зах зээлийн олон тал, бүсийн байрлуулалт, худалдааны гол цогц, бүтээгдэхүүн бүтэц болон худалдааны нөхцөл байдал зэрэг талд адил бус хэмжээгээр өөрчлөгдөн сайжирсан байна. Үүний зэрэгцээ чанар, үр ашгийг сайжруулах тал дээр ч өөрчлөлт гарсан.
Экспортын хувьд, энэ оны өмнөх гурван улиралд Хятадын цахилгаан бүтээгдэхүүн их хэмжээгээр экспортоор гарсан нь маш сайн зүйл байсан бөгөөд зам харилцааны тоног төхөөрөмж экспорт 25 хувиар, гар утас 13.9 хувиар, эм эмнэлгийн хэрэгслүүд болон төхөөрөмжүүд 7.7 хувиар тус тус нэмэгдсэн бол нэхмэлийн тоног төхөөрөмж 2.7 хувиар, аккумулятор 15.5 хувиар нэмэгджээ. Эдгээр бүтээгдэхүүний экспорт үргэлжлэн нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний бүтцийг сайжруулах болон шинэчлэлийг эрчимжүүлэн, дээд хэмжээний үйлдвэрлэл, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг чухалд үзэхийг улам илүү анхааралдаа авах хэрэгтэй.
Импортын хувьд, энэ оны өмнөх гурван улиралд, Хятад нь зарим орчин үеийн дэвшилтэд технологийн бүтээгдэхүүний импорт үргэлжлэн нэмэгдсэн. Тухайлбал, Цахим технологийн бүтээгдэхүүн импорт мөн үеэсээ 2.2 хувиар өссөн бол шинжлэх ухаан технологийн бүтээгдэхүүн 3.5 хувиар, биотехнологийн бүтээгдэхүүн 7.9 хувиар, түүхий газрын тос, боловсруулсан газрын тос зэрэг энергийн бүтээгдэхүүний импорт тус тус 8.8 болон 4.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Мөн хувцас хунар, гэр ахуйн цахилгаан бараа бүтээгдэхүүн болон гал тогооны хэрэглээний бүтээгдэхүүн, өдөр тутмын химийн хэрэглээний бүтээгдэхүүн зэрэг ахуйн хэрэглээний импорт ч мөн хурдтай нэмэгдэж, тус тус 6.7, 6 болон 17.3 хувиар нэмэгджээ. Нарийвчилсан технологийн нөөц дээр суурилсан бүтээгдэхүүн болон энгийн хэрэглээний бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь улсын импортын стратегид идэвхтэй нөлөө үзүүлжээ. Мөн үүний зэрэгцээ улсын дотоодын эдийн засгийн эргэлтийн ерөнхий тэнцвэр илэрхийлж, эдийн засгийн бүтцийн тохируулалт болон үйлдвэрлэлийн шинэчлэлийг яг ахиулж байна.
