Будапешт хотод 09 дүгээр сарын 10-ны өдөр болсон Олон улсын цахилгаан холбооны 2019 оны Дэлхийн цахилгаан холбооны үзэсгэлэнгийн үеэр Хятадын Хуавэй компани, "5G хэрэглээний байр суурь" цагаан ном гаргаж, 5G-ийн олон салбар дахь хэрэглээний хэтийн төлөвт төсөөлөл хийж, 5G-ийн хэрэглээний хуваарилалт, хэрэглээнд таатай нөөцийн баталгаа, бизнесийн орчин бүрдүүлэхийн тулд дэлхийн тус салбарын байгууллагууд, хяналт шалгалтын байгууллагууд стандарт зохицуулалтыг идэвхтэй дэмжихийг уриалсан байна.
Цагаан номд: 5G-ийн хөгжилд эрүүл, тогтвортой үйлдвэрлэлийн экологи шаардлагатай бөгөөд 5G эриний бизнесийн үр ашиг, эдийн засгийн өсөлт, 5G эко системийн төлөвшил оператор, тоног төхөөрөмж нийлүүлэх, салбарын холбогдох талуудтай нягт хамтран ажиллах, хяналт шалгалтын байгууллагын хэрэглээний инновацийн зохицуулалтад дэмжлэг үзүүлэх зэрэгтэй шууд холбоотой гэж тэмдэглэжээ.
Олон улсын цахилгаан холбооны 2019 оны Дэлхийн цахилгаан холбооны үзэсгэлэн 09-р сарын 09-нөөс 12-нд Будапешт хотноо болж байна. /Ренчинсоо/
