
Үерхэж, дотно болох тусам өөрсдийн бодлыг хэт тулгаж харагддаг. Тухайлбал нэгдүгээрт үерхэж эхэлсэн цагаас өөрсдийн “эрхэнд” байлгахын тулд сошиал медиа, бусад зүйлийн нууц үг, хаягыг авч дураар орж үздэг.
Бичсэн сэтгэгдэл бүрт дүгнэлт хийж өөрсдийгөө дэмий зовоож байгаа нь харагддаг. Ингээд цахим ертөнцөөр эхэлсэн хайр цахим ертөнцөөс болж дуусна.
Хоёрдугаарт худал үгэнд итгэж, хардах явдал бий. Жишээлбэл найз залуугийн чинь сайн найз чамайг ажлын хамтрагч эсвэл эрэгтэй найзтай чинь ярьж байхад хараад өнгөрч гэтэл найз залууд чинь том асуудал болгон хэлдэг.
Үүнээс эхлэлтэй туних, уцаарлах, хардах гэх мэт асуудал үүсч хоорондын маргаан эхэлдэг.
Гуравдугаарт чиний юу өмсөх, хэнтэй, яаж харилцах ёстой болохыг нэг бүрчлэн заадаг. “Энэ хумсны будаг, богино банзал чинь муухай харагдуулж байна” гэх элдэв үг хэлж, тараа таниулдаг.
Үнэн хэрэгтээ эрчүүдийн 90 хувь гадаад өнгө, үзэмж хардаг ба эмэгтэй хүн өөрт тохирсон имидж-ийг тэр болгон хурдан өөрчлөөд байдаггүй.
Бүсгүйчүүд биднийг шүүх бүрт таны үлдээсэн анхны тэр сайхан сэтгэгдэл дурсамж, түүх болж үлддэг талтай.
Дөрөвдүгээрт хүсэл эрмэлзлэлийг унтраадаг найз залуус байна.

Хийж бүтээх хүсэлтэй кареер “хөөдөг” бие даасан эмэгтэйчүүдийг энэ залуус тэр чигт нь “унтраадаг”.
Хэдий бие даасан, чадалтай, ухаалаг эмэгтэй байсан ч эр хүний түшиг тулгуурт байхыг хүсдэг. Харин найз бүсгүйгээ дэмжихгүй бол ийм төрлийн эмэгтэйчүүд таныг маш хурдан өөр хүнээр “солих” болно. Учир нь ухаалаг эмэгтэйн эргэн тойронд тэднийг хүндэтгэдэг эрчүүд бий.
Тэгэхээр та өөрийн хайрт гэргийгээ болгоогүй бол тэдний хүсэл эрмэлзлэл, гаднах төрх, хамт олон, найз нөхөд, гэр бүлд нь дүгнэлт хийж, шүүх хэрэггүй. Үнэхээр та түүндээ хайртай бол эдгээр зүйлээс эхлэлтэй маргааныг тэвчиж, хайраа хардалтаар биш эелдэг үг, гэнэтийн бэлгээр илэрхийлээрэй.
Эмэгтэйчүүд бидэнд зөвхөн хайр халамж, дэмжлэг хэрэгтэй байдаг юм. Бидний эрх чөлөөт байдалд халдах тусам улам зугтах болно.
