solongonews
Хятад улсын гадаадын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт өсөв
2024-11-22 11:44
Эхний арван сарын байдлаар Хятад улсын гадаадын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн байна

Сэтгүүлчид 21-ний өдөр Худалдааны яамнаас ойлгосноор: 2024 оны 01-р сараас 10-р сар хүртэл Хятад улсын гадаадын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 115.83 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн байна. Үүний дотор Хятадын аж ахуйн нэгжүүдийн "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй орнуудад оруулсан санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 26 тэрбум 650 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.0 хувиар  өсчээ.

01-р сараас 10-р сар хүртэл Хятад улсын гадаад гэрээт төслүүд 124.38 тэрбум ам.долларын эргэлт хийж, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар өссөн бол шинээр байгуулсан гэрээний үнийн дүн 177,65 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15,3 хувиар өссөн байна. Үүнд, "Бүс ба Зам"-ын орнуудын хамтын бүтээн байгуулалтад төсөл гүйцэтгэгч Хятадын аж ахуйн нэгжүүдийн бараа эргэлт 100.82 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар өссөн бол шинээр байгуулсан гэрээний үнийн дүн 148,64 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15,7 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл