solongonews
Охид минь уншаарай #12
2015-12-28 18:21
Алийн болгон өөрийгөө зовоож түүний ардаас гүйх гэсэн юм бэ дээ охин минь. Чамайг үнэлэхгүй байгаа нэгнийг хамгийн чухал гэж бодож өдөр хоногийг гуниглан шаналан сууж байгаа юм биш биздээ....

Тэр л миний ирээдүй , тэр л миний аз жаргал гэж бодон дэндүү сайхнаар төсөөлсөөр , өөрт чинь хүртээлгүй хэн нэгнийг өдий хүртэл хүлээсээр л байгаа юмуу?

Чи түүний төлөө бүхнээ зориулсан , бусад бүх хүнээс хамгийн нэгдүгээрт тавьсан , хэлсэн болгонийг нь хийж , хайртай юм чинь гэсэн үгээр бүгдийг хаан өдийг хүрсэн гэж үү?

Ухаарах цаг болжээ охин минь... Чамайг хүн гэж тоохгүй байгаа нэгэн , харанхуй шөнөөр ганцааранг чинь гудмаар алхуулж байгаа залуу , хажууд нь уйлж байхад улам нэмээд уурлах тэр залуу , хамаг учираа тайлбарлаж байхад амиа бодон уурлаж байгаа мунхаг нэгэн чиний хань биш шүү дээ.

Охин минь чамайг ойлгож байна. Чи түүнийг жинхэнэ хайраа гэж итгэсэн учраас л өнөөдрийг хүртэл бүх зүйлийг тэвчин хамт байгаа гэдгийг. Тэр ганцхан миний залуу гэж бодон хийсэн бүхнийг нь уучлан , дахин намайг гомдоохгүй гэсэн бодолдоо итгэн өдөр бүрийг өнгөрүүлж байгаа гэдгийг.

Дурлалдаа шатсан үед гомдоосон ч уучлах сэтгэлтэй , намайг хуурсан ч хайрлах зүрхтэй байдаг юм. Эцэст нь цөхрөл , үл итгэх байдал , мэхлэлт  гэх мэт зүйлсээс шалтгаалан бүгд нуран унадаг. Чамайг зовоосон залуу өөрийн хэрэгтэй бүх зүйлсээ авсан учир инээгээд цааш алхдаг , гэнэн бяцхан охид минь нойтон дэртэй шөнүүдийг өнгөрүүлдэг. Тэрхүү муухай өдрүүдийг өнөөдрөөр төгсгөл болгоё. Амьдралыг өөрөөр харж , түүнээс өөр залуу хорвоогоор дүүрэн байгаа гэдгийг ухаарч , өдөр бүр дуртай зүйлсээ хийж , өдөр бүр инээмсэглэж аз жаргалаар дүүрэн байгаарай. Ингэсэн цагт тэр залуу хэнийг орхиж явснаа ухаарах болно.

Охид минь амьдралаа холбоод сайхан амьдаръя гэж бодож байгаа хүнээ их зөв сонгоорой. Сэтгэл хөдлөлөөрөө бүхнийг шийдэж, баглаа сарнайнд хууртан амьдралаа орвонгоор нь эргүүлж болохгүй шүү.

Чиний хажууд байхыг хүссэн залуус олон ч заяаны хань ганц юм шүү. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл