2025 оны дэлхийн интернэт бага хурлын Ази Номхон далайн дээд хэмжээний уулзалт 04-р сар 14-ний өдөр Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь “Дижитал болон ухаалаг интеграц нь ирээдүйг чиглүүлдэг - кибер орон зайны хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулхад хамтран ажиллана" гол сэдвийн тойронд болсон юм. Уулзалтад дэлхийн 50 гаруй улс орон, бүс нутгаас төр, засгийн газар, олон улсын байгууллага,аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын өндөр түвшний төлөөлөгчид, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид зэрэг мянга шахам зочид оролцжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр дижитал ирээдүй, хиймэл оюун ухаан + олон мянган аж үйлдвэр, дижитал эрин үеийн аюулгүй байдал, засаглалын бат бөх суурийг бий болгоход анхаарлаа хандуулах үндсэн форум болон дижитал ирээдүй форумыг зохион байгуулна. Гурван тусгай форум нь хиймэл оюун ухааны том загварууд, дижитал санхүү, дижитал засгийн газар, ухаалаг амьдралын талаар гүнзгий хэлэлцүүлэг зохион байгуулна. Дээд хэмжээний уулзалтыг Дэлхийн интернетийн бага хурлаас санаачилсан байж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газраас зохион байгуулж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын Инновац, технологи, аж үйлдвэрийн товчоо хамтран зохион байгуулж байна.
