solongonews
Чи хариулахгүй байхалдаа
2015-12-28 18:21
Чи хариулахгүй байхалдаа Сайн уу? гээд гараа өргөвөл сонсоогүй цариалж үргэлж зангилаастай хөмсөг чинь харсан болж өргөгдөнө. Амар мэндийн үг хүлээж цаасанд зүрхээ нааж,үзэгний хошуу дугарган суугаагүй шүү. Нэгэн цагийн эрхэм хөвгүүн минь нэрийг нь ч мэдэхгүй  өнгөрдөг өчнөөн олон дундаас учирсандаа баярлаж явдгаал хэлэх гэсэндээ нүүр тулвал яасан ч чадахгүй гэж эргээд алхах учир юм бодолгүй очоод хүрчихдэг захиа бичиж сууна даа.
 Хайрын өдөр,хосын үдэш,холдсон хоёрын дурсамжын өдөр арван дөрвөн юм болов уу даа ...  Чамтай инээлдэж чиний өөдөөс алхах гэж уруулаа будаж эхэлсэн тэр өдөр салаа гэзэгнээс минь салхины үнэр ч арилаагүй тийм л охин чамаар анх хөтлүүлж үсээ илүүлж үзсэн жаахан охин би байна.  
Нэгэн цагийн итгэл сэтгэл минь чи намайг өвдөж зовтол минь гомдоож байсангүй, хуурамч хүдалч зан ч гаргаж байгаагүй. Ийм л байхад болно гэсэн миний сэтгэлд хүрсэн хөөрхөн хүү чи байж чадсан юм шүү дээ. Ийм хайрын өдөр чамд эрхлэх нь олон гэж би зөндөө сонссон. Захиа бичих нь хэд бол гэж өөрөөсөө асуусан. Хиймэл хумс,линзтэй чиний охинд захиа эхлүүлэх сэтгэл байхгүй боловуу даа гэж муухайгаар бодсонд уучилаарай.
 
Чанадын холын мөрөөдлөөр зүрхээ хуурч
Чамайг олсондоо баярласан өдөр мартагдаж
Чиний тухай мөрөөсөл дууссан ч
Чи яг энд,яг хажууд одоогийн чи биш миний таних чи болоод ирсэн шиг санагдаж хайлсан лааны гэрэлд гар түлэгдэж балаа атгаад сууж байна.
Чи мэдэх үү? 
Чи ийм л хүчтэй хүн орхигдоод би гурван жил болчихож навч модоо хүртэл ийм удаан орхиод хийсдгүй тийм үү?  Энэ гучин жил шиг чиний байхгүй зайг нисэх мэт инээлдсэн гурван жилийн дурлал дулаацуулж байсан. Шинэ он гарж би гурван хоног шиг чиний өгсөн дурсамж гучин жил шиг чиний үлдээсэн гуниг бүхнийг мартаж орхисон гэж амархан хэлж байна.                 
             Баярлалаа учирсанд Баярлалаа  ингээд би цаашаа явлаа. Ийм үгээ хайрын өдрөөр хэлчихлээ. Марталаа шүү гээд хамаагүй газар биччихлээ.Хамгийн сайхан нь энэ үг надад л үлдлээ. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл