БНХАУ-ын Олон улсын Бизнес холбоо, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас санаачлан, ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих хороо, Бугат хотын Ардын засгийн газраас хариуцан зохион байгуулсан “Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн XVII чуулган”-ны хүрээн дэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үзэг зурах ёслол 08 дугаар сарын 16-ны өдөр арга хэмжээний нээлтийн үеэр боллоо.


Гарын үсэг зурах үйл ажиллагаанд нийт 19 аж ахуйн нэгж оролцсон бол энэ хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь ӨМӨЗО-ы Бугат хотын хувийн хэвшлийн эдийн засгийн үйлчилгээний төвтэй, Монгол Улсын Ховд аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Шиньжянгийн Олон улсын худалдааг дэмжих хороотой, Монгол Улсын Дорноговь аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Бугат хотын Худалдааг дэмжих хороотой, Монгол Улсын Сүхбаатар аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Шилийнгол аймгийн Худалдааг дэмжих хороотой, Монгол Улсын Өмнөговь аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Алшаа аймгийн Худалдааг дэмжих хороо ба Баяннуур хотын Худалдааг дэмжих хороотой, Монгол Улсын Дорнод аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Хөлөнбуйр хотын Худалдааг дэмжих хороо ба Манжуур хотын Худалдааг дэмжих хороотой тус тус хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
