+18 “Ганц шөнө”-ний дүрэм
2015-12-28 18:21
Санамсаргүй зүйл хэзээ ч тохиолдож болно, хаана ч. Гэхдээ үүнд хандах хэд хэдэн дүрэм бий.
1. Тэднийд эсвэл өөр газар
Ганц шөний явдал боллоо гэж бодоход эмэгтэй хүн өөрийн гэрт оруулах хэрэггүй. Хэрэв тэднийд болохгүй гэвэл өөр газар бодож олох хэрэгтэй.
2. Мэдээж хамгаалалт
Огт танихгүй хүнтэй ойртохдоо итгэлтэй байгаа бол өөрийгөө заавал хамгаал.
3. Явахдаа соёлтой харьц
Бүх зүйл дуусангуут яваад өгөх хэрэггүй. Ядаж хамтдаа 20 минут байж юм ярь. Хэрэв эрэгтэй хүн хамт байхыг хүсэхгүй байгаа мэт авирлавал такси дуудаад яв. Эсэргээрээ хамт байхыг хүсвэл өглөөний цай уугаад яв.
4. Дахиж уулзах тухай сөхөх хэрэггүй
Эр хүний хувьд ганц шөнө ганц л шөнийн явдал байдаг. Та түүнд таалагдсан бол тэр өөрөө энэ сэдвийг нээх болно.
5. Ичих хэрэггүй
Нэгэнт шийдсэн бол ичиж зовох хэрэггүй. Дахиж уулзахгүйгээс хойш зоригтой байгаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
