solongonews
Хятад улс Мьянмарт 100 сая юанийн яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр байна
2025-04-01 14:56
Хятад улс Мьянмарт 100 сая юанийн яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр байна

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь Гуравдугаар сарын 31-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав.

Гүө Жякүнь хэлэхдээ, Мьянмарт болсон газар хөдлөлтийн дараа Хятад улс яаралтай түргэн тусламжийн механизмыг ажиллуулж, авран туслах консулын хамгаалалтын ажлыг гүйцэтгэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргалаа гэжээ.

Хятадын Юньнань мужийн эмнэлгийн аврах баг газар хөдөлснөөс 18 цагийн дараа Мьянмарт хүрсэн бөгөөд газар хөдлөлтийн бүсэд нэвтэрсэн анхны олон улсын аврах баг болсон юм. Хятадын аврах баг, Хятадын олон улсын аврах баг, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн аврах баг, Хятадын Улаан загалмайн олон улсын аврах баг Мьянмарт шөнөөр яаралтай очсон бөгөөд иргэний аврах хүчнийхэн Мьянмарт хүрч, зарим нь замдаа байна. Одоогийн байдлаар Хятадын газар хөдлөлтийн  400 орчим мэргэжилтэн, аврах баг болон эмнэлгийн ажилтнууд Мьянмарын гамшгийн бүсэд авран туслах ажил өрнүүлж байна. Мөн Хятадын аврах багийнхан амьд үлдсэн 6 хүнийг аварчээ.

Хятад улс Мьянмарт 100 сая юанийн яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Майхан, анхны тусламжийн хэрэгсэл, хоол хүнс, ундны ус зэрэг нэн шаардлагатай хангамжийн эхний ээлжийн хангамж Мьянмарт хүрсэн байна. Мөн Хятадын Улаан загалмайн нийгэмлэг гамшгийн тусламжийн материал хангасан гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл