Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр цагаан гааны хатаасан нунтаг, оливын тос, хар перецийг тогтмол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй юм.
Цагаан гааны хатаасан нунтаг
Цагаан гааны хатаасан нунтгийг Энэтхэгчүүд хоолондоо тогтмол хэрэглэдэг. Тэгвэл цагаан гаа нь хүний эрүүл мэндэд маш олон талын сайн талтай бөгөөд нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээг үзүүлдэг. Жишээлбэл цагаан гаа нь стафилококк, стрептококк, салмонеллёз мэтийн нянгуудын үржлийг сулруулдаг бөгөөд хавдар үүсэхэд нөлөөлдөг аспергиллус гэдэг мөөгөнцрийн эсрэг сайн үйлчилдэг болох нь батлагдсан.
Оливын тос
Оливын тос бол хүний биед хэрэгцээтэй амин дэм эрдэс бодисоор дүүрэн байдаг. Оливын тосыг хэрэглэснээр ходоодны шарх, гэдсэн дэх хий, цээж хорсох, цөсний чулуутай болохоос сэргийлнэ. Мөн гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлэхээс гадна хурдан хөгшрөлтөөс хамгаалах олон талын ашиг тустай.
Хар перец
Хар перец нь шар хөөрөхөөс сэргийлэх, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй.
Харин дээрх гурван зүйлийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэх аваас бид өөрсдийгөө аливаа хорт хавдраас урьдчилан сэргийлж чадах аж. Харин дээрх гурван амтлагчийг холиод шинэ ногооны салат амтлах, мөн төрөл бүрийн хоолонд хэрэглэх боломжтой.
