solongonews
Таны хамгийн зөнтэй зүүд
2015-12-28 18:21
Зүүд бүхэн өөрийн тайлалтай, бас өвөрмөц ирээдүйг зөгнөдөг гэдэгт та итгэдэг үү. Зүүдэнд орсон янз бүрийн үйл явдал, хэн нэгний хэлсэн үгс биелж байсан тохиолдлыг нэрлэ гэвэл та ямар зүүдээ хэлэх вэ. Миний хувьд анх арван жилдээ ээж аавыг минь мэхлэсэн хүнийг тэр үйл явдал болохын өмнөх шөнө зүүдэлсэн юм. Тэр хүн миний зүүдэнд “Би энэ хоёр хүнийг хуураад мөнгийг нь авах гэж байгаа юм.
 
 
Дараа нь хашаа даван зугатах болно” гэж хэн нэгэнтэй ярилцаж байхыг нь зүүдэндээ сонссон билээ. Зүгээр л зүүд гэж бодож байсан зүйл минь маргааш нь биеллээ олж, ажил хэргийн хамтрагч гэж ойлгож байсан хүн нь манай хоёрыг дөнгөчихсөн юм даа. Мэдээж, үүний дараа би энэ зүүдээ гэрийнхэндээ хэлсэн, зарим нь итгэсэн, харин зарим нь үгүй. Түүнээс хойш хааяа хааяа зөнтэй зүүд зүүдлэх болсон. Заримдаа баяртай, заримдаа гунигтай энэ олон зүүднийхээ учрыг олохгүй мунгинах үе зөндөө л байдаг. 
Зүүдний тухай хүмүүс янз бүрээр л тайлбарласан байдаг юм байна лээ. Тэдгээрээс эхлээд багахан хэсгийг нь хуваалцацгаая. 
 
Зүүд буюу далд мэдрэхүй
Зүүдийг хүмүүс далд мэдрэхүй гэж тодорхойлсон нь бий. Хүний тархины нэг хэсэг унтаж байх үед ажилласнаар эзэндээ болох гэж буй үйл явдлыг сануулж, түүнээс сэргийлэхийг мэдээлдэг гэж зарим судлаач үздэг юм билээ. Ялангуяа, тухайн зүүдээ зүүдлэгч маань он сар өдөртэй нь тодорхой тэмдэглэснээр үүнийг баталгаажуулах боломжтой аж. 
 
 
Хэт ачаалалтай ажилласан хүн зүүдэлдэг үү?
Зарим хүний тайлбарлаж байгаагаар хэт ачаалалтай ажилласан хүмүүс зүүдэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, тархи нь амарч чадаагүй учраас тэр гэнэ шүү. Тэдний үзэж буйгаар зүүд бол бие махбодийн алжаалаа тайлж буй нэг хэлбэр гэнэ. Түүнээс биш зөн билэгтэй огт холбоогүй гэнэ. 
 
 
Зүүдээрээ мэргэлж болох уу?
АНУ-ын нэгэн хүн зүүдэндээ далдын бүхнийг олж хардаг байсан гэдэг. Тухайн хүний нэр тодорхойгүй байдаг ч амнаас ам дамжсан олны яриагаар түүнийг зүүдээр мэргэлэгч гэдэг байж. Тэрээр бусдын хүсэлтээр зүүдэндээ алга болсон зүйлийг хайж, түүнийгээ олж өгдөг байсан гэдэг. 
 
Ингэхээр зүүдний талаар маш олон эргэлзээтэй, ам дамжсан яриа бий. Харин эмэгтэйчүүд биднийг их зөнтэй гэдэг шүү дээ. Тэгвэл таны зүүдэлсэн хамгийн зөнтэй зүүд юу байсан бэ. Бас түүний биелэл хэрхэн үр дүнгээ өгч байв?
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл