Хятадын уламжлалт анагаах ухаан иргэдийн эрүүл мэндэд тусалж байна
2025-05-12 10:22
Хятадын уламжлалт анагаах ухаан иргэдийн эрүүл мэндэд тусалж байна

Сүүлийн өдрүүдэд Тяньжинь хотын Хятадын уламжлалт анагаах ухааны соёлын үзэсгэлэн яармаг, Хятадын уламжлалт анагаах ухааны соёлын үр ашгийг дээшлүүлэх "Зуун хот, мянган шянь" арга хэмжээ Янлючин эртний хотод болов. Энэхүү арга хэмжээ нь "Хятадын гайхамшигт уламжлалт анагаах ухаан олон мянган гэр бүлийн эрүүл мэндэд тусална" уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, биет бус соёлын өвийн туршлага, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг долоон чиглэлийг хамарсан 90 тусгай лангуутай бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны соёлыг иргэдэд толилуулж байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх
