Жингээ хасах хугацаанд гаргадаг 9 алдаа
2015-12-28 18:21
Мэдээлэл технолгийн эрин зуунд худал мэдээлэл нилээдгүй их. Тэгвэл бүсгүйчүүд бид турах, жингээ хасах хугацаанд гаргадаг 9 алдаа, ташаа ойлголтыг хүргэж байна.

1. Зөвхөн хоолны дэглэмээр турж болно.
Охид бүсгүйчүүд маань зөвхөн хоолны дэглэмээр турж болно гэж ташаа ойлгодог. Хоолны дэглэмээр турж байхад жин хасах боловч сул, илүүдэл арьс ихээр үлддэг.
Энэ арьсыг дасгал, хөдөлгөөнөөр чангалахгүй бол буцаад таргалах эрсдэл маш өндөр. Туранхай байсан ч өөрийн галбираа хадгалахын тулд яагаад “gym”-д явж болохгүй гэж.
2. Жин хэмжигчид хэтэрхий анхаарлаа хандуулдаг.
Бүсгүйчүүд жин хасах явцдаа бараг өдөр болгон жингээ үзээд байдаг. Тоонд хэтэрхий анхаарал хандуулж өөрсдийгөө сэтгэлээр унагаадаг. Тэгвэл тоонд анхааралгүй. Зүтгэ, тэмц.
3. Бэлтгэлээ дуртай үедээ хийж, их калори шатаах нь тураадаг.
Зарим бүсгүйчүүд их калори шатааж байвал турдаг гэж ойлгодог. Үнэндээ дасгалын гүйцэтгэл хэр сайн байгаагаас шалтгаалж турах болно. Дасгал хийхдээ өөрийгөө “хуурч” хийдэг бол хэзээ ч турахгүй. Гүйцэтгэлдээ анхаар. Долоо хоногт 3-4 удаа тогтмол цагт эхлэж, 2 цагаас доошгүй бэлтгэл хийх нь илүү үр дүнтэй.
4. Өглөөний цай уухгүй байвал турна.
Өглөө бие өөрт хэрэгтэй шим тэжээлээ илүү их “нэхдэг”. Энэ үед хоол өгөхгүй бол булчин сульдаж, ядрахаас гадна өдрийн бүтээмж мууддаг.
Хэрэв өглөөний цайгаа уухгүй явдаг бол хийсэн хөдөлгөөн, дасгал сургуулилт үр дүнгүй болж хувирна. Учир нь бие калори шатаах чадамжгүй болдог байна.
5. Тураах эм сайн үйлчилгээтэй.
Тураах эм дотроо маш олон төрөл учраас нэг хэсэг нь турааж, нөгөө хэсэг нь үйлчилдэггүй. Тийм ч учраас зөв эмийг сонгож хэрэглэх нь чухал.
6. Бага идэх нь тураадаг.
Өдөрт гурван хоол идэж, 2 удаа эрүүл хөнгөн зууш, “амны зугаа” идэх хэрэгтэй. Гэхдээ оройн хоолыг 6 цагаас өмнө, багахан, илчлэг багатай хоол идвэл зохистой. Зөв, эрүүл хооллож чадвал хурдан хугацаанд хасах боломжтой.
7. Хэт их идэх нь муу.
Хичнээн шахуу хувиартай, ажил ихтэй байсан ч хоололтондоо анхаар. Ихээр нэг дор идэх нь эм болохоосоо илүү хор болж, таргалдаг аюултай.
8. Сэтгэл хөдлөлдөө баригдаж иддэг.
Та уурлах, гомдох, баярлах, сэтгэлээр унасан үедээ их хэжээгээр иддэг бол одоо ЗОГСОО. Ингэж идвэл ходоодны өвчлөлтэй болоод зогсохгүй. Маш хурдан таргална.
9. Бага нойртой байх сайн.
Хоол, бэлтгэл сургуулилт хийгээд үр дүнд хүрэхгүй байгаа бол сайн унтаж, амрах хэрэгтэй. Хүн унтаж байхдаа калори ихээр шатаадаг аж.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
