solongonews
Ханийн хайрыг даахын учир
2015-12-28 18:21
Хөл ихтэй, сүр бараатай тансаг хурим найр хийсэн хосуудын цөөнгүй нь удалгүй салж сарниж буйг бид харж байна. Энд нэг л зүйл дутаад байна. Хайр, гэр бүлийн халуун дотно харилцааг зоосны нүхээр хэмжиж, үнэтэй харш, үнэт эдлэлээр төсөөлсний гор тэр юм.
Тоонот гэрт толгой холбож, нэгэн гэрийн баганыг түшилцсэний хувьд хань ижлээ хайрлан, халамжилж, сэтгэл зүтгэлээрээ нэгэн бие болох нь юун түрүүнд чухал билээ. Гэр бүл болно гэдэг чулуу өрж айл гэрдэж тоглохоос өөр зүйл. Нэгэнт эхэлсэн амьдрал, төрүүлсэн үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага, түгээх хайрын нэр юм. Энэ л эхэлсэн цэгийг хаа нэгтэй төгсгөх харуусалт үйлийг хэн нэг нь эхэлбэл хоёулаа бус бүгдээрээ зовох тавилантай. 
 
Ханийн хайрыг гүйцэх сэтгэл гэж байдаггүй. Өөрөөсөө өөрцгүй хайрлаж, өөрийнхөө хагасыг зориулах хүн энэ хорвоод ханиас өөр хэн ч үгүй. Тийм л болохоор мэлмэрсэн их хайранд нь сэв суулгахгүйн төлөө ханийн хайрыг даах нь үр хүүхдээ, хань ижлээ аз жаргалтай амьдруулж чадах хамгийн том хөрөнгө юм. Түүнээс биш хэдэн саяар хауз аваад, хэдэн саяар тансаг унаа тэрэг аваад, ганган чамин үнэртэн, хувцас хэрэглэл өмсч хэрэглэлээ гээд ханийн хайр халамжгүй бол үзэгдээд өнгөрөх зэрэглээнээс өөрцгүй хоосон. 
 
Хөл ихтэй, сүр бараатай тансаг хурим найр хийсэн хосуудын цөөнгүй нь удалгүй салж сарниж буйг бид харж байна. Энд нэг л зүйл дутаад байна. Хайр, гэр бүлийн халуун дотно харилцааг зоосны нүхээр хэмжиж, үнэтэй харш, үнэт эдлэлээр төсөөлсний гор тэр юм. 
Гэтэл гэр бүл, ханийн хайр гэдэг хоосон хоносон өдөр ч, өмсөх хувцасгүй, умгар гэрт ч бадамлан асах хүчтэй хамгийн үнэтэй хөрөнгө юм. Нэг нэгэндээ хайртай, халамжтай, хүлээцтэй, үгийг нь дааж, маргаашийг бус хэдэн жилийн дараахыг бодож амьдардаг хосуудад эд хогшил, хөрөнгө зөөр нь өөрөө л гүйгээд ирдэг. Учир нь тэд нэгэн зүрх болж чаддаг учраас нэгэн зорилгынхоо төлөө нэг хүн мэт цуцашгүй хүчээр давшилж чаддаг. 
 
Ханийн хайрыг даахын учир шалтгаан ердөө л энэ. Ханийнхаа хайрыг даасан хүн жаргадаг. Тэдний үр хүүхэд инээд хөөр дунд өсч торнидог. Ханийн хайр бадамлан асах тулга нь эхнэр, нөхөр хоёулаа бөгөөд хоёулаа адил хичээж байж тэр аз жаргалын гал өөдөө байх болно. 
 
Монголхатагтай  
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл