solongonews
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа сайн үр дүнд хүрсэн
2025-04-24 10:01
Саяхан Тяньжин хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын хэсгийн 9-р хурал, Хятад, ШХАБ-ын тогтвортой хөгжлийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны бага хурал боллоо

        Саяхан Тяньжин хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын хэсгийн 9-р хурал, Хятад, ШХАБ-ын тогтвортой хөгжлийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны бага хурал боллоо. ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газар, аж ахуйн нэгжийн 400 шахам төлөөлөгч Тяньжин Биньхай шинэ бүсэд цугларав. Тус хурал нь "ШХАБ-ын тогтвортой хөгжлийн жил" уриан дор хамтын ажиллагаа, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нээлттэй байдал, аж үйлдвэрийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж, тогтвортой хөгжлийн шинэ загвар, арга замыг судлах зорилготой юм.

        Хятадын Худалдааны яамны дэд сайд, Олон улсын худалдааны хэлэлцээ хариуцсан орлогч төлөөлөгч Лин Жи хэлэхдээ, сүүлийн жилүүдэд ШХАБ-ын бүс нутгийн худалдаа эрч хүчээр дүүрэн болж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа бүх талуудад ашигтай болж, хэлхээ холбоо нь гайхалтай үр дүнд хүрч, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээ улам нягт болсон байна. Хятад улс талуудтай хамтран хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хууль эрх зүйн тогтолцооны тогтвортой хөгжлийг ахиулж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээ дэх олон улсын хамтын ажиллагааг ахиулж, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлж, хөнгөвчлөх үйл явцыг түргэтгэхийг хүсэж байна.

        ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сохайл Хан хэлэхдээ, ШХАБ-ын орнууд нөөц баялгийг харилцан нөхөх хүчтэй, зах зээлийн өргөн орон зайтай байж хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үндэс суурь бий. ШХАБ-ын амин чухал хүчин чадал нь практикт оршдог. Бид зөвшилцлийг замын зураг, алсын харааг бодит ажил болгоцгооё гэжээ. Тэрээр бүс нутгийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн нөөц бололцоог нээх нь ШХАБ-ын орнуудын нийтлэг үзэл баримтлал мөртөө бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд хүрэх чухал арга зам болох юм гэжээ. Мөн нээлттэй, ил тод, шударга, хүртээмжтэй, ялгаварлалгүй олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, хөгжиж буй орнуудад зах зээлд шударга нэвтрэх боломжийг олгож, протекционист үйл ажиллагаа, худалдааны саад бэрхшээлийг эсэргүүцэх хэрэгтэйг онцлов.

        Хурлаар ШХАБ-ын гишүүн орнууд, аж үйлдвэрүүдийн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө, боломж, хамтын ажиллагааны төслүүдийн талаар хуваалцлаа. Газар дээр нь гарын үсэг зурсан төслүүд нь шинэ эрчим хүч, шинэ материал, дэд бүтэц зэрэг салбарыг хамарсан бөгөөд гэрээний нийт үнэ 4.795 тэрбум юань байна. Тяньжинь болон ШХАБ-ын орнуудын солилцоог цаашид ахиулах зорилгоор "Тяньжиний ухаалаг үйлдвэрлэл, хамтын боломж" үзэсгэлэнгийн талбайг тус арга хэмжээний үеэр байгуулж, Биньхай шинэ бүсийн 11 компани сүүлийн үеийн ололт амжилтаа үзүүлэв.

        Сүүлийн жилүүдэд Тяньжин хот ШХАБ-ын хүрээнд олон улсын хамтын ажиллагаанд гүнзгий нэвтэрч байна. 2024 онд Тяньжин хот болон ШХАБ-ын орнуудын импорт экспортын нийт хэмжээ 89.5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.9 хувиар нэмэгдсэн байна. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл