solongonews
Хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс өсөв
2024-09-09 16:15
Хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсөв

 2024 оны наймдугаар сард бүх Хятадын оршин суугчдын хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өссөн байна. Үүнд хотын хэрэглээний үнэ 0.6 хувь, хөдөө тосгонд 0.8 хувиар өсөв. Хүнсний үнэ 2.8 хувиар өсч, хүнсний бус барааны үнэ 0.2 хувиар өсөв, өргөн хэрэглээний барааны үнэ 0.7 хувиар өсч, үйлчилгээний үнэ 0.5 хувиар өссөн байна. Нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд бүх Хятадын оршин суугчдын хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс дунджаар 0.2 хувиар өссөн байна.

 08-р сард бүх Хятадын оршин суугчдын хэрэглээний үнэ өмнөх сарынхаас 0.4 хувиар өссөн байна. Үүнээс хотын хэрэглээний үнэ 0.3 хувь, хөдөө тосгонд 0.4 хувиар өссөн байна. Хүнсний үнэ 3.4 хувиар өссөн бол, хүнсний бус барааны үнэ 0.3 хувиар буурав. Өргөн хэрэглээний барааны үнэ 0.7 хувиар өссөн бол, үйлчилгээний үнэ 0.1 хувиар буурсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл