solongonews
Таны анхны үнсэлт, анхны шөнийн дурдатгалууд
2015-12-28 18:21
Гэнэн цайлган хүүхэд насаа анхны бүхэнтэйгээ үдэж гаргасан тэр өдрийг эмэгтэй хүн бүр мартдаггүй биз ээ. Цагаан, хар эсвэл бүр саарал өнгөөр ч тэр өдрийг дүрсэлж болох ч бүсгүй заяанд төрсөн хэн бүхний хувьд эргэн дурсах учиртай мөчүүд ч байж болох юм.
Анхны бүхэн мартагдашгүй сэтгэгдэл үлдээдэг гэдэг. Энэ нь ч амьдралын бичигдээгүй хуулийн дагуу үнэн гэдгээ нэгэнт бидний дурсамжид бататган үлдээжээ. Эдгээрээс хамгийн гайхамшигтай нь бүсгүй хүний амьдралд анхны үнсэлт, анхны шөнийн талаарх гэгээн дурдатгалууд багтдаг байх. 
 
Гэнэн цайлган хүүхэд насаа анхны бүхэнтэйгээ үдэж гаргасан тэр өдрийг эмэгтэй хүн бүр мартдаггүй биз ээ. Цагаан, хар эсвэл бүр саарал өнгөөр ч тэр өдрийг дүрсэлж болох ч бүсгүй заяанд төрсөн хэн бүхний хувьд эргэн дурсах учиртай мөчүүд ч байж болох юм. 
 
Амьдрал кино шиг биш байдаг болохоор бүх л учрал насан туршийн хайраар төгсөх албагүй л дээ. Тэгээд ч анхны бүхнээ зориулсан байлаа гээд хариуд нь хүссэн шигээ амьдралаар өлгийдүүлэх ч тавилангүй байх нь бий. Гэтэл зарим нь энэ бүх мөрөөдлөөс илүү жинхэнэ амьдралд шунан дурлаж, зөвхөн аз жаргалын төлөө хайрыг халаасандаа дарж үлдээсэн тохиолдол ч бий. 
 
Эцсийн бүлэгт, анхны... гэсэн тэр мөчүүдийн дараахь амьдрал ямар байхыг бидний сонголт л шийддэг байж мэдэх юм. Өсвөр насны жаахан охид царайлаг хөвгүүний төлөө аль бүхнээ өгөхөд ч бэлэн байхад учрыг нь олж хужрыг нь тунгаасан ухаалаг бүсгүйчүүд тэдний өмнөөс толгой сэгсэрнэ. Нэгэн сайхан дуунд “Ачтанаа гээд араатныг дагавал яанам бэ” хэмээх утга төгөлдөр мөртүүд байдгийг цэцэг цэврүү шиг ариухан охид минь бүү мартаасай гэж тэд захих байсан. 
 
Тиймээс л эмэгтэй хүний анхны бүхэнд эрээ цээргүй яаран дурлагсад үнэн дүр төрхөө хэзээ хойно харуулдгийг энхрийн ялдамхан охиддоо захиж сургахыг бүү мартаарай. Эсрэгээрээ өөрийнх нь төлөө тэнгэрийг гаталж, газрыг хуваах тэр л эр анхны бүхэнд хэзээ ч яардаггүй, зөвхөн чиний л төлөө гэж дуу алддаг эрхэм ухааныг онцлон ойлгуулаасай. 
 
Гэгээн ч бай, бараан ч бай аль аль нь бидний дурсамжийн мухарт үүрд цоожлогддогоос хойш өнгөрсөн бүхэнд хэн бүхэн өөрийгөө бас бүү буруутгаасай. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл