Ядаргаанд оролгүйгээр амжилттай суралцахын тулд
2015-12-28 18:21
Маш олон сурагч оюутан хурдан хугацааны дотор амжилттай суралцахыг хүсдэг. Гэвч шалгалт дөхөхөд ихэнхи нь 7 хоногийн өмнө эрчимтэй хичээлээ давтаж эхэлдэг нь маш том алдаа юм. Ийм байдалд орохүйн тулд юу хийх ёстой юм бол?
1. Жижиг дэвтэр гаргаж тогтоох зүйлсээ бичих
Энэ бол хамгийн түгээмэл арга юм. Өөртөө жижиг дэвтэр гаргаад, түүн дээр мэдэхийг хүссэн зүйлсээ бичиж, санах хэрэгтэй зүйлсээ бичиж байгаарай.
2. Харааны ой тогтоолтоо сайжруулах хэрэгтэй
Хэрэв та харааны ой тогтоолттой бол хичээлээ нүднийхээ өмнө тавиад сайн унших хэрэгтэй. Харааны ой тогтоолтгүй хүмүүст зөвлөхөд энэ арга танд гайхалтай тусална. Бага багаар хичээллэснээр сайжрах болно. мөн самбарын өмнө зогсож байгаа багшийн яриаг анхааралтай сонсож нүдэндээ тогтоож авж байгаарай.
3. Чимээ шуугианд та хичээлээ хийж чаддаг уу?
Хүн бүхэн өөр. Зарим нь зурагт үзэнгээ хийж байхад зарим нь чимээгүй орчинд, үлдсэн нь хард рок хөгжим сонсонгоо хичээлээ хийж чаддаг. Хөгжим ч гэсэн хичээл хийхэд нөлөөлдөг. Хичээлээ хийхдээ сонсож байх хөгжим өөртөө олж ав. Тэр хөгжим таны тархийг сэргээж, аливаа юмыг амархан цээжлүүлж байх ёстой .
4. Интернетгүй орчинд байх
Интернет бол ажлын садаа байдаг. Заримдаа даалгавраа хийхэд маш дөхөм байдаг ч цаг их авдаг. Файсбүүк, инстаграм, мэдээ гээд хаалт их бий.
5. Хичээл дээр урдуур сууж байх
Урдуур сууснаар хичээлд хэрэгтэй бүх мэдээллийг цаг алдалгүй авдаг. Хойшоо суух усам багшийн хяналтаас гарч буй мэдрэмж төрч анхаарал амархан сарнидаг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
