solongonews
Нас барсан эхнэртэйгээ дахин хамт зургаа ”авахуулав”
2015-09-15 16:39
Охин Raisa нь ээжийнхээ өндөр өсгийтэй гутал, хувцас, үнэт эдлэл зэргийг нь өмсөж зүүн, ээжийнхээ төрх байдлыг дуурайж зураг авахуулав.

Бразиль улсын нэгэн иргэн хоёр жилийн өмнө нас барсан эхнэртэйгээ дахин хамт зургаа "авахууллаа” гэх мэдээ цахим ертөнцийг шуугиулсан байна. Түүний 3 настай охин Raisa аавынхаа энэхүү хүслийг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Өдөр болгон чамайг дурсаж байна

Rafael del Col-ийн эхнэр Tatiane Valques 2013 онд авто машины ослоор амиа алдаж, ой хүрэхгүй охин Raisa аавтайгаа үлдсэн байжээ. Хуримын зургаа дахин сэргээн нас барсан эхнэрээ дурсаж байгаа өөр хүний зургуудыг Rafael del Col үзэж байсан байна. Rafael del Col эхнэр Tatiane Valquesийг дурсах сайн арга гэж үзээд 2009 онд авахуулсан зургуудаа дахин сэргээн 3 настай охин Raisaтайгаа хамт зургаа авахуулсан байна.

Чи минь дэргэд байсаар

Охин Raisa нь ээжийнхээ өндөр өсгийтэй гутал, хувцас, үнэт эдлэл зэргийг нь өмсөж зүүгээд, ээжийнхээ төрх байдлыг дуурайж зураг авахуулсан байна. Эдгээр зургийг харсан хүн бүхний  сэтгэл хөдөлсөн байна.

Чамайгаа "дахин" үүрлээ

“Бид хоёр зургаараа дамжуулан ээжийг нь дурсан санаж байгаа сэтгэлээ илэрхийлэх зорилготой бөгөөд охин бид хоёр тун сайн амьдарч байна гэдгээ түүнд дамжуулах гэсэн юм” гэж Rafael del Col хэлсэн байна.

Хамт байсан бол

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл