solongonews
Ли Чян Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалтад оролцож, Лаос, Вьетнамд айлчилна
2024-10-08 16:22
Ли Чян Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалтад оролцож, Лаос, Вьетнамд айлчилна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр буюу 08-ны өдөр:

- АСЕАН-ы ээлжит дарга бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд Сомхайгийн урилгаар Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 10-р сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд Лаосын нийслэл Вьентьян хотноо болох Хятад-АСЕАН-ы (10+1) удирдагчдын 27 дахь уулзалт, АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10+3) удирдагчдын 27-р уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний 19-р уулзалтад оролцох бөгөөд Лаос улсад албан ёсны айлчлал хийнэ.

Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Фам Минь Чиний урилгаар Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян 10-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Вьетнам улсад албан ёсны айлчлал хийнэ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл