ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 4-р сарын 23-ны өдөр Бээжинд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай хэлэлцээ хийв.
Хоёр тал Ираны цөмийн асуудлаарх сүүлийн үеийн үйл явдлын талаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. Ван И онцлон тэмдэглэхдээ, Хятад улс Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэхийн төлөө хичээсээр ирсэн бөгөөд, ганц талаас хууль бус хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байна. Цөмийн зэвсэг хөгжүүлхгүй байх Ираны амлалтыг Хятад улс өндрөөр үнэлж, Ираны цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах эрхийг хүндэтгэж, зөвшилцөл, хэлэлцээ хийх замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд АНУ зэрэг бүх талуудтай яриа хэлэлцээ хийхийг дэмжиж байна гэжээ.
Аббас Арагчи Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэхэд Хятад улс чухал эерэг үүрэг гүйцэтгэснийг өндрөөр үнэлж, энэ талаар Хятад улстай нягт харилцаа, зохицуулалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
