Air China компанийн CA1523 дугаартай нислэг Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас 09-р сарын 10 өглөө нисч Шанхайн Хунчяо нисэх онгоцны буудалд газардсан байна, энэ нь таван одтой улаан далваатай анхны C919 онгоц байсан бөгөөд албан ёсоор ашиглалтад орсон энэ байгаа юм.
Үдээс өмнийн 11:06 цагт, Нийслэлийн нисэх онгоцны буудлаас Шанхай руу ниссэн Air China компанийн CA1523 дугаартай онгоцонд 157 зорчигч сууж, зорчигч тээвэрийн ачаалал 93 хувиад хүрчээ. Таван одтой улаан далваатай дотоодын том онгоцонд сууж үзэхээр олон жуулчид тусгайлан энд ирсэн байлаа.
Зорчигч: - Би Тяньжинь хотоос тусгайлан энд ирж, энэ удаагийн анхны нислэгт сууж үзлээ. Онгоцны суудлууд нь харьцангуй том, суудлуудын хоорондох зай нь их учир, суугаад аялахад маш тааламжтай сайхан байна, би маш их баяртай байна, бас маш их догдолж байна гэж хэллээ.
