
БНХАУ-аас Бүгд Найрамдах Чад Улсад суугаа Элчин сайдын яам энэ сарын 2-ны өдөр дайны ялалтыг дурсан уулзалт зохион байгуулав. Уулзалтад Элчин сайдын яамны дипломатууд, Дундадын бизнесменүүд болон цагаачдын төлөөлөгчид оролцжээ.

Уулзалтад оролцсон зочид, төлөөлөгчид
Элчин сайдын яамны түр даргалагч Не Бө хэлэхдээ: - Дундад улсын цэрэг, иргэд 14 жилийн түрэмгийллийн эсрэг дайнаар дамжин, Японыг түрэмгийллийг хориглосон. Энэ нь холбоот улсын Европын дайны талбар болон Номхон далайн дайны талбарт нөлөөлснөөр Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайнд хүчтэй дэмжлэг үзүүлсэн гэжээ. Мөн Чадын цэрэг иргэд ч хойд Африк, Итали, Францын цэргийн ажиллагаанд оролцож, Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан гэжээ.
