Саяхан Худалдааны яам ээлжит хэвлэлийн бага хурал хийж, бизнесийн салбарт сүүлийн үед хийгдсэн гол ажлуудыг танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь:
- 2025 оны 01-р сараас 04-р сар хүртэл Хятад улсын бүх салбарт оруулсан гадаад шууд хөрөнгө оруулалт 57 тэрбум 540 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7,5 хувиар өссөн байна. Үүний дотор гадагш чиглэсэн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 51.04 тэрбум ам.доллар болж 5.6 хувиар өссөн бол "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад оролцож буй орнуудад хийсэн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 12.78 тэрбум ам.доллар болж, 16.4 хувиар өссөн байна.
01-р сараас 04-р сар хүртэл Хятад улсын хилийн чанад дахь гэрээт төслүүд 47.11 тэрбум ам.долларын эргэлтэд хүрч, 6.8 хувиар өссөн бол шинээр байгуулсан гэрээний үнэ 76.59 тэрбум ам.доллар болж, 22.4 хувиар өсөв. Үүний дотор Хятадын аж ахуйн нэгжүүд “Бүс ба Зам” санаачилгын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудад гэрээт төслүүдийн бараа эргэлтийг 37.99 тэрбум ам.долларт хүрч, 5.2 хувиар өсч, шинээр байгуулсан гэрээний үнийн дүн 64,54 тэрбум ам.доллар болж, 17,4 хувиар өссөн байна.
