Шинжлэх ухаан техникийн яамнаас 100 гаруй тусгай мэргэжилтнийг зохион байгуулан найман сарын хугацаа зарцуулан “Хятад улсын шинжлэх ухаан техник мэргэжлийн хөгжилт 70 жил (1949-2019)” нэртэй номыг найруулан хэвлүүлж, 09-ний өдрийн үдээс хойно Бээжинд албан ёсоор тархаав.
Шинжлэх ухаан техникийн сурвалж бичгийн хэвлэлийн хорооны дарга Хү Хунлян:
- Тус ном нь нийт 5 хэсэг 21 бүлгээс бүрэлдэж, шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн турших манай улсын шинжлэх ухаан техник мэргэжлийн салбарын “Шинжлэх ухаан руу урагшлах”-аас “шинжлэх ухаан техник бол нэгдүгээр үйлдвэрлэлийн хүчин” хүртэл, шинжлэх ухаан, боловсролоор улсаа мандуулах бодлогыг хэрэгжүүлэхээс шинийг санаачлах хэлбэрийн улсыг бүтээн байгуулах хүртэл, шинийг санаачлахаар хөгжлийн хөдөлгүүр хүч болгох бодлогыг хэрэгжүүлэхээс дэлхийн шинжлэх ухаан техникийн хүчирхэг улсын шинэ аяны түүхэн ахицыг эхлүүлэх хүртэл, Хятад улсын шинжлэх ухаан техникийн салбарын гялалзсан амжилтыг нарийн тооцон өгүүлэв. Мөн Хятад улсын шинжлэх ухаан техникийн салбарын өөрчлөлт хөгжилийн туршлагыг дүгнэсэн байна.
ХКН-ын Төв хорооны намын сургуулийн аж ахуйн ухааны хэлтсийн профессор Ли Жянтао:
- Хятад улсын шинжлэх ухаан техникийн хөгжилт 70 жил” номын хэвлэгдсэн нь уншигчдын шинэ Хятад улсын шинжлэх ухаан мэргэжлийн хөгжилийн түүхийг системтэй ойлгох, Хятад улсын онцлог бүхий биеэ дааж шинийг санаачлах замыг хайн эрэлхийлэх, шинжлэх ухаан техникийн түүхийн эрдэм шинжилгээний судалгааг сайжруулах нь бүгд чухал ач холбогдолтой юм гэж үзсэн байна.
