solongonews
Бугатын гангийн 70 жилийн хөгжил түүх/Хоёр/
2024-10-15 15:16
Газрын ховор металлын гангийн судалгаа, бүтээн байгуулалтыг урагш ахиулжээ.

Бугатын гангийн өндөр цэвэр газрын ховор металлын ган боловсруулах технологи 2017 оны 12-р сарын 01-ний өдрийн өглөө амжилттай хийдсэн байна.

Бугат хотын газрын ховор шорооны судлалын хүрээлэнгийн дэд захирал Лю Юйбао: “Хятадын баруун нутгийн Бугат ган мянган тонны газрын ховор металлын ган, 10 мянган метр бэлдэцтэй болсон.Энэхүү амжилтыг бидний ажилчид өдөр шөнөгүй ажиллаж авч ирсэн.Үүнд бид маш сэтгэл өндөр байна”гэсэн байлаа.

Газрын ховор металлын ган бол "Улс орны чухал зэвсэг"-ийг бүтээхэд зайлшгүй шаардлагатай тулгуур материал юм. Газрын ховор металлын ган нь FAST радио дуран, Бээжингийн Дашин олон улсын нисэх онгоцны буудал, өндөр хурдны галт тэрэгний зам зэрэг барилгын чухал тоног төхөөрөмж, байгууламжид ашиглагдсан байна.Бугатын гангийн бүтээсэн уг бүтээгдэхүүн нь өндөр чанартай тусгай гангийн бүтээгдэхүүний урт хугацааны гадаадын монополь байдлыг эвдсэн юм.

Нэг тонн ган тутамд 0.2 кг газрын ховор элемент нэмэх нь ган материалын элэгдэлд тэсвэртэй, зэврэлтэд тэсвэртэй, цаг агаарын эсэргүүцэл (жишээ нь өндөр температур, бага хүйтэн) болон бага температурт нөлөөллийн эсэргүүцлийг сайжруулж чаддаг билээ.

Газрын ховор металлын ган үйлдвэрлэдэг тэргүүлэгч аж ахуйн нэгж болсны хувьд Бугатын ган 1950-иад оны эхээр газрын ховор элементүүдийг ган материалтай уялдуулж боловсруулахыг судалж эхэлсэн.1976 онд Хятадын Төмөр замын яамны харьяа Эрдэм шинжилгээний хүрээлэн, Төмөр замын мэргэжлийн зураг төслийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Бугатын ган Хятад улсын анхны 60 кг/м хүнд даацын газрын ховор металлын төмөр замыг амжилттай нэвтрүүлсэн.Энэ нь Бугатын гангийн газрын ховор металлын гангийн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн техникийн давуу талыг тогтоож, газрын ховор металлын гангийн цуврал бүтээгдэхүүний шинэ эрин үеийг нээсэн юм.БНХАУ байгуулагдсаны эхэн үед Ардын Их Хурлын Ордон, Гэжөүбагийн усан сангийн төсөл, Наньжин Хөх мөрний гүүр зэрэг гол төслүүдэд бүр Бугатын гангийн газрын ховор металлын ганг ашигласан юм.Сүүлийн хэдэн жилүүдэд газрын ховор металлын гангийн судалгаа нь дэлхийн хэмжээнд газрын ховор элементийг хэрхэн үр ашигтайгаар нэмэх,ямар аргаар нэмэх вэ зэрэг нь газрын ховор металлын гангийн үйлдвэрлэлийн салбарт техникийн гол бэрхшээл болоод анхаарлын төв болсон байна.

Лю Юйбао шинжлэх ухааны судалгааны багийн ажилтны хамт тасралтгүй туршиж үзээд цэвэр ховор шороон элементтэй төмрийн хайлшийг хайлсан ган дээр нэмж бүрэн хайлуулахад хялбар болохыг олж мэдэв.Эцэст нь тэрээр газрын ховор металлын гангийн үйлдвэрийн үйлдвэрлэлд тохирсон ховор металлын хайлш бүтээгдэхүүн, түүнийг бэлтгэх технологийг боловсруулж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн болон бүлгийн 12 стандарт болон туршилтын аргыг боловсруулсан байна.Энэхүү технологи нь Хятадын газрын ховор элементийн нийгэмлэг болон Хятадын газрын ховор элементийн аж үйлдвэрийн нийгэмлэг хамтран тодорхойлсны дүнд нэгэнт олон улсын хэмжээнд тэргүүлсэн байна.

Өнөөдөр болоход Бугат гангийн газрын ховор металлын гангийн шинэ материал нь дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болж, "хавтан, хоолой, төмөр зам, утас" гэсэн дөрвөн үндсэн цуврал бүтээгдэхүүн, 62 төрлийн ган, 300 шахам брэндийг бүрдүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд Бугат гангийн газрын ховор металлын бүтээгдэхүүн нь Хятадаас Узбекистаны төмөр замын анхны захиалгыг авч, анх удаа бие даан төмөр замыг дэвсэх туршилтыг хийсэн.Ховор шороон гүүрний гангийн бага температурт үзүүлэх нөлөөлөл нь 20 гаруй хувиар сайжирсан нь өндөр,хүйтэн бүс нутгийн хэрэглэгчид ихээхэн хүлээн зөвшөөрөгдсөн.

Газрын ховор металлын гангийн хувьд Хятад улс мөн үүнийг боловсруулах болон бүтээгдэхүүний шинэ стандартыг боловсруулахдаа дэлхийд тэргүүлж, Хятадын тусгай гангийн үйлдвэрүүдийн холбооны 5 бүлэг стандарт, газрын ховор металлын 9 аж ахуйн нэгжийн стандартыг боловсруулах ажлыг тэргүүлэн хийсээр байна.Хэдэн жилийн хөгжлийн үр дүнд газрын ховор металлын брэндийн нийт үнэ 20 тэрбум 837 сая юаньд хүрч, Хятадын хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн тоонд багтжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл