Би яах ёстой вэ? Надад туслаач
2015-12-28 18:21
Бүсгүйчүүдээ та бүхний тусламж хэрэгтэй байна туслаач
Сайн байцгаана уу? Намайг Мядгаа гэдэг. Би одоо 18 настай. 2 жилийн өмнө аав минь өнгөрч ээж бид 2т хүнд цохилт болсон.

Байнга л ганцаардаж их уйлдаг байлаа. Бүх зүйл хүнд байсан.
Гэтэл миний дунд сургуулийн банди надад хайртай гэж бүх зүйлд туслах болсноор миний сэтгэлийг татаж чадсан.
Тэгээд бид 2 үерхэж эхлэсэн. Аав ээжтэй нь ч танилцаж, гэрийнхэндээ танилцуулсан. Эхлээд бүх зүйл давгүй байлаа.
Гэтэл үерхэж эхлэснээс 10 сарын дараа тэр зан нь нэг л сонин болж эхлэсэн. Тэгээд өөр охинтой харьцдагийг нь мэдсэн.
Түүний аав ээж нь ч гэсэн намайг загинаж өнчин юм байж гээд л загинах болсон. Миний хүү хэнтэй явах нь чамд ямар хамаатай юм гээд л дарамталж утсаар ярьдаг болсон.
Сүүлдээ тэр надад гар хүрдэг болж элдэв үгээр хараадаг болсон.
Салья гэж бодож байтал жирэмсэн болсноо мэдсэн. Одоо 3-н сартай. Тэгээд салж чадахгүй хүүхдээ төрүүлнэ гэж бодоод түүнийг уучилсан.
Гэтэл улам бүр дордоод байх юм. Хамт амьдарч байсан боловч зайл гэж хөөгдсөн. Наад хүүхдээ авахууд п*зда минь гэж хэлсэн. Би үнэхээр их гомдож байна.
Туслаж дэмжиж байсан болохоор надад хайртай гэж эндүүрч сэтгэлээ өгсөн нь одоо бодоход буруу байжээ. Одоо би хүүхдээ яах ёстой вэ? Ээждээ юу гэж хэлэх ёстой юм бэ?
Надад туслаач Монголжингоо эгч, бүсгүйчүүд минь.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
