Хятадын Худалдааны яамнаас 09-р сарын 04-нд гаргасан тоо баримтаар энэ оны 1-7-р сард Хятадын үйлчилгээний худалдааны нийт хэмжээ 3 их наяд 88 тэрбум 280 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Хятадын үйлчилгээний худалдааны алдагдал үргэлжлэн багасаж, мэдлэг их шаарддаг үйлчилгээний худалдаа хурдацтай хөгжсөн байна.
Мөн өдөр Худалдааны яамны Үйлчилгээний худалдааны танхимын орлогч байцаагч Жү Гуан-Яо: 1-7-р сард Хятад улсад мэдлэг их шаарддаг үйлчилгээний экспорт, импортын өсөлт 10.9 хувьд хүрч, үйлчилгээний экспорт импортын өсөлтийн хурдаас 7.7 нэгжээр илүү болсон. Үйлчилгээний экспорт, импортын нийт хэмжээний 34.2 хувийг эзэлсэн. Хувь хүнд үзүүлэх соёл цэнгүүний үйлчилгээ, банк санхүүгийн үйлчилгээ, мэдээлэл холбооны компьютер болон мэдээллийн үйлчилгээ зэрэг экспорт, импорт нэлээд хурдтай нэмэгдлээ гэж мэдээлэв.
Тоо баримтаас үзвэл энэ оны эхний 7 сард Хятадын үйлчилгээний худалдааны экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 9.5 хувиар нэмэгдэж, импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байгаа юм.
Жү Гуан-Яо:
- Энэ оны эхний 7 сард Хятадын үйлчилгээний экспорт, импортын хөгжлийн хурд нэмэгдэж буйгаас 7-р сарын үйлчилгээний экспортын өсөлтийн хурд 13.3 хувьд хүрсэн нь эхний 6 сарынхаас илэрхий түргэн нэмэгдсэн юм гэж хэллээ.
