solongonews
Ван И Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскитэй утсаар ярилаа
2025-05-20 10:00
Ван И Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскитэй утсаар ярилаа

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 5-р сарын 19-ний өдөр Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскигийн хүсэлтээр түүнтэй утсаар ярилцав.

Ван И хэлэхдээ, Польш бол Европ дахь Хятад улсын чухал стратегийн түнш юм. Хятад улс Польш улстай дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Энэ жил дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жил, мөн НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Хятад улс Польштой хамтран дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журмыг хамгаалж, НҮБ-ын үндсэн байр суурийг баримталж, олон улсын хууль эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин хамгаалахад бэлэн байна. Тайвань Хятадын мэдэлд буцаж ирсэн нь Дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн бөгөөд дайны дараах олон улсын дэг журмын салшгүй хэсэг юм. Польш улс олон улсын нийтлэг ойлголтыг баримталж, нэг Хятадын бодлогыг үргэлжлүүлэн баримталж, "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн аливаа хэлбэрийн оролдлогыг эсэргүүцнэ гэдэгт найдаж байна. Энэ жил Хятад, Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Польш улс Европын холбооны ээлжит даргаар  бүтээлч үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын холбооны харилцаанд улам их ахиц дэвшил гаргахыг бид хүсэж байна гэв.

Радослав Сикорски хэлэхдээ, Польш улс Хятадтай харилцах харилцаагаа чухалчлан үзэж, нэг Хятадын бодлогыг баримтална. Хятад улстай бүх түвшинд солилцоогоо эрчимжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журмыг хамтаар хамгаалж, Польш, Хятад ба Европ, Хятадын харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл