solongonews
Дэлхийн өв Лүнмэний чулуун агуй
2025-05-21 15:07
Дэлхийн өв Лүнмэний чулуун агуй

Лүнмэний чулуун агуй нь дэлхий дээр уран баримлаар хамгийн олон, цар хүрээгээр хамгийн том чулуун сийлбэрийн урлагийн эрдэнэсийн сан бөгөөд ЮНЕСКО түүнийг “Хятадын чулуун сийлбэрийн урлагийн ноён оргил” хэмээн үнэлжээ.Лунгмэний чулуун агуйнууд нь 2000 оны 11-р сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон байна.

Уг цогцолбор нь Лүө-Яний Ихэ голын хоёр эргэнд байрладаг, Умард Вэй улсын үед барилгын ажил эхэлснээс 400 гаруй жил үргэлжлээд, Тан гүрний үед ид хөгжлөө олов. Өдгөө том жижиг нийт 2345 чулуун агуй, янз бүрийн баримал 110 мянга орчим бүртгэгдээд байна.

Баруун уулын цохион дээр сийлсэн Лү Шэ На бурхны хөрөг нь Лүнмэний чулуун агуйн цогцолбор дахь хамгийн том бурхны хөрөг бөгөөд 17.14 метрийн өндөртэй.

Чулуун агуйн баримлуудаас гадна 2800 гаруй сийлбэр бичгүүд хадгалагдаж буйгаараа онцлог юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл