solongonews
Хятад улс 400 тэрбум юанийн технологийн шинэчлэл, технологийн өөрчлөлтийн зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
2024-11-26 10:45
Хятад улс 400 тэрбум юанийн технологийн шинэчлэл, технологийн өөрчлөлтийн зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

Сүүлийн өдрүүдэд Хятадын Ардын банк Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Шинжлэх ухаан, технологийн яам, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам,Төрийн Зөвлөлийн Төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын хороо, Төрийн санхүүгийн хяналтын ерөнхий газар хамтран технологийн шинэчлэл,өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг дэмжих хүчин чармайлтыг эрчимжүүлэх тусгай хурал зохион байгуулсан байна.

Уг хурлаар Шинжлэх ухаан, технологийн инновац,технологийн өөрчлөлтийн дахин зээл байгуулагдсанаас хойш олон хэлтэс, албадын уялдаа холбоо, хамтын ажиллагаа бэхжиж, шинжлэх ухаан, технологийн инновац, технологийн өөрчлөлтийн зээлийн гэрээ байгуулах, олгох цар хүрээ үргэлжлэн өргөжиж байна.11-р сарын 15-ны байдлаар,банкнууд аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрүүдтэй бараг 400 тэрбум юанийн зээлийн гэрээ байгуулсан байна гэж Хятадын Ардын банк сүүлийн өдрүүдэд танилцуулсан байна.

Бүх орон нутаг, хэлтэс, санхүүгийн байгууллагууд ажиллах механизмаа сайжруулж, ажлын арга хэмжээгээ боловсронгуй болгож, жагсаалтад багтсан аж ахуйн нэгж, төслүүдийг хооронд нь холбох санхүүжилтийг "бүрэн хамруулах" ажлыг хурдасган,зээл олгох үйл ажиллагааны цар хүрээ үргэлжлэн нэмэгдүүлэх болно.11-р сарын 15-ны байдлаар банкнууд нийт 1737 аж ахуйн нэгж, төсөлтэй 400 тэрбум орчим юанийн зээлийн гэрээ байгуулж,технологид суурилсан аж ахуйн нэгжүүдийн эхлэл болон өсөлтийн үе шатанд анхны зээлийг үр ашигтайгаар дэмжин, гол салбарт томоохон хэмжээний тоног төхөөрөмж шинэчлэх ажлыг дэмжих болно.

Хятадын Ардын банк холбогдох салбаруудтай нягт хамтран ажиллаж, хувийн болон жижиг дунд аж ахуйн нэгжид бодлогоо чиглүүлж, банк, аж ахуйн нэгжийн холболтын үр ашгийг дээшлүүлэхийн тулд тусгай бодлого хэрэгжүүлж, санхүүгийн үйлчилгээний таатай орчин бүрдүүлэх болно гэжээ.

Зохиогч: РЭНЬ ЖҮНЬ,Ү ЮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл