solongonews
Үндэсний төмөр зам нэгдүгээр улиралд 970 сая тонн ачаа тээвэрлэжээ
2025-04-16 18:24
Үндэсний төмөр зам нэгдүгээр улиралд 970 сая тонн ачаа тээвэрлэжээ

Сэтгүүлч Хятадын Төрийн төмөр замын групп ХХК-аас ойлгосноор: Энэ оны эхний улиралд улсын төмөр зам нийт 970 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар өсч, өдөрт дунджаар 179 мянган чингэлэг ачсан нь өмнөх оны мөн үеийнхээс 4.2 хувиар өссөн байна.

Эхний улиралд төмөр замын товчооны бүлгүүдээр нийт 12600 гаруй ачааны галт тэрэг хөдөлж, өдөрт дунджаар 5000 чингэлэг ачиж, өмнөх оны мөн үеийнхээс 135 хувь ба 154 хувиар тус тус нэмэгдэж, дотоодын эргэлт, үндэсний нэгдсэн зах зээлийн бүтээн байгуулалтад сайнаар нөлөөлсөн байна.

Төмөр замын 95306 дугаарын "нэг захиалга" функц, далайн тээврийн захиалгын систем албан ёсоор ашиглалтад орлоо. Тээвэрлэлтийн компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төмөр зам-усан тээврийн 9 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамтран бүтээв. Эхний улиралд нийт 3.951 сая TEU төмөр зам-ус хоорондын чингэлэг ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.4 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл