ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Баатар ӨЗО-ны хяналтын багийн хамт 9 сарын 16-ны өдөр Тунляо хотын Хорчин дүүргийн Морин сүм хоёрдугаар талбай, Морин сүм сумын Бүрнбаяр гацаа, Хорчин зүүн гарын хойд хошууны Нугастай балгасны Яамуу гацаа, Ганзага балгасны Шургалдай гацаа, Холбоо тосгон зэрэг газруудаар гол төслийн ажлын хэрэгжилттэй танилцсан байна.
Холбоо тосгон нь Ляо Нин мужийн Жан Ү шянь ойролцоо байдаг. Олон жилийн турш энэ тосгоны ард түмэн нягт харилцаж, тосгон тосгоны хооронд харилцан ураг барилддаг байна. Энэ хоёр жилийн хугацаанд Холбоо тосгоны өөрчлөлт Ляо Нин мужийн хүмүүсийн харааг булааж байлаа.
-Зэргэлдээ тосгоныхон манай тосгоны өөрчлөлт хөгжлийг бахархаж байна гэж тосгоны иргэн Фан Дяньү ярив.

ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Баатар ӨЗО-ны хяналтын багийн хамт Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошууны Нугастэй суурингийн Яамуу гацааны Цэнгэлтэйн гэр бүлийнхэнтэй дотно яриа өрнүүлэв.

ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Баатар ӨЗО-ны хяналтын багийн хамт Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошууны Ганзага суурингийн Шургалдай гацаанд малчидтай “Арвыг хамруулах” төсөл малчдын амьдралд ямар өөрчлөлт хөгжлийг авч ирсэн талаар ярилцаж байгаа нь.

ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Баатар ӨЗО-ны хяналтын багийн хамт Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошуу Ганзага суурингийн Шургалдай гацаанд очиж малчид дөрвөн утаст хуураар “Холбоо” хэлэхийг сонирхов.
