solongonews
Хятадын экспорт эрхлэгч аж ахуйн нэгжүүд шинэ боломжтой боллоо
2025-05-26 12:08
Хятадын экспорт эрхлэгч аж ахуйн нэгжүүд шинэ боломжтой болж байна

Хятадын томоохон цахим худалдааны платформууд улсын дотоодын экспортлогч аж ахуйн нэгжид бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулах, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх, экспортын дарамтыг бууруулахад тусалж, АНУ гаалийн татвараа нэмэгдүүлсний үр нөлөөг бууруулахын төлөө хичээн ажиллаж байна.

26 настай Чен Хан Гуандүн мужийн Шаньтөү хотод тоглоомын үйлдвэр ажиллуулдаг. 10 гаруй жилийн өмнө түүний эцэг эх Чилүн тоглоомын үйлдвэрийг байгуулан гадаадаас захиалга авч, АНУ-ын брэнд болон борлуулагч нарт төрөл бүрийн тоглоом үйлдвэрлэн нийлүүлдэг байжээ.

Гэвч АНУ-ын засгийн газар саяхан Хятад болон бусад худалдааны түншүүдээс импортын гаалийн татварыг нэмэгдүүлсэн нь Хятадын тоглоом үйлдвэрлэгчдийн экспортын өртгийг нэмэгдүүлснээр бусад шинэ суваг, зах зээл хайхад хүргэв.

Шаньтөүгийн Чилүн тоглоомын үйлдвэрийн нийт захиалгын 30 орчим хувийг АНУ, 40 хувийг Зүүн өмнөд Ази, Европын орнууд бүрдүүлдэг бөгөөд үлдсэн 30 орчим хувийг дотоодын зах зээл эзэлж байгаа юм.

Тус тоглоомын үйлдвэр борлуулалтын сувгаа өргөтгөхөөр чармайн, дотоодын хэрэглэгчидтэй харьцаж байна. Мөн Алибаба группын бизнес хоорондын худалдааны вэбсайт болох 1688 зэрэг цахим худалдааны платформуудыг ашиглан нөөцөө бууруулахаар чармайн ажиллаж байна.

Чен Хан бол борлуулалтын сувгаа өргөжүүлэхийн тулд дотоодын онлайн борлуулалтын сувгийг ашиглаж, шинэ захиалга олж, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд олон төрөлжсөн гадаад зах зээлд гарч буй Хятадын сая сая залуу бизнес эрхлэгчдийн нэг юм.

Алибаба группийн онлайн худалдааны платформууд болох Taobao болон Tmall нь гадаад худалдаанд оролцож буй Хятадын 10,000-аас доошгүй компанид дэмжлэг үзүүлж, 100,000 гаруй гадаад худалдааны бараан бүтээгдэхүүний дотоодын зах зээлд борлуулахыг дэмжихээ мэдэгдэн ажиллаж байгаа юм.

Taobao болон Tmall нь улсын хэмжээнд 20 гаруй орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар 20,000 гаруй экспорт эрхлэгч аж ахуйн нэгжүүд тус платформд нэвтрэн, бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Мөн 1688 платформ нь экспорт эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шимтгэлийн хураамжийг бууруулах, зээл, нөхвөр олгох зэрэг хэд хэдэн тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

JD компани ч сүүлийн үед экспорт эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс 200 тэрбум юанийн (27.6 тэрбум ам.доллар) бараа бүтээгдэхүүн худалдан авч, дотоодын зах зээлд борлуулахад нь туслахаар амлалт өгч хэрэгжүүлж байна.

 

 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл