solongonews
Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Дундад улсын баг тэргүүлэв
2015-10-05 10:08
Дундад улсын баг Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байранд тодров.

 

Энэ сарын 3-нд Чанша хотноо болсон 2015 оны Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн шувтаргын тэмцээнд  Дундад улсын тамирчид 78:67-гийн оноогоор Филиппиний багийг ялж, 4 жилийн дараа дахин аварга болсон бөгөөд Риогийн Олимпын наадмын эрх авчээ.

Дундад улсын тамирчид 2011 онд Ү-ханьд болсон тэмцээний аварга болсон, энэ жил 16 дахь удаагаа аварга болсон бөгөөд Риогийн Олимпын наадмын эрх авлаа. Дээд дөрвийн бусад гурав буюу Филиппин, Иран, Япон улс удаах байруудын тэмцээнд оролцох эрх авчээ.

Дундад улсын багийн Гүө Айлүнь, И Жяньлянь, Жөүчи нар шилдэг багийн тамирчнаар шалгарч, И Жяньлянь хамгийн үнэ өртөгтэй тамирчнаар шалгарлаа.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл