solongonews
ТАЙВАНЬ ХООЛОЙН ХОЁР ЭРГИЙН ТАЛ НУТАГ ДАХЬ БОЛЗОО
2024-10-23 10:14
ТАЙВАНЬ ХООЛОЙН ХОЁР ЭРГИЙН ТАЛ НУТАГ ДАХЬ БОЛЗОО

- Тал нутаг үнэхээр уудам юм, эрх чөлөөг утгаар нь мэдэрч байна.

- Өвөр Монгол уудам цэлгэр, үзэсгэлэнтэй сайхан.

- Ямар ч сайхан амттай юм бэ, сүүтэй цайны үнэрт агаар нь ариусаж байна.

Захгүй уудам тал нутгийн хөх тэнгэр нь цэлмэж, хөвөн цагаан үүлс нь тэнгэртээ хөвөн эрхэлсэн намрын эхэн сарын 22-ны өдөр Тайвань хоолойн хоёр эргийн оюутнуудын хэвлэл мэдээллийн 30-р уулзалтад оролцсон багш, оюутнууд Улаанцав хотын Хүйтэншилийн талд зочлон, сүүтэй цай амсаж, монгол гэр барих арга хэмжээнд оролцох үеэрээ сэтгэл хөдлөн ийн ярьцгааж байлаа.

Тэд хэд хэдүүл, хоёр гурвуул зургаа даруулж, үзэсгэлэнт сайхан тал нутгийн элгэнд үүрд мөнхлөх дурсгалын зураг үлдээж байлаа.

Тайвань хоолойн хоёр эргийн оюутнуудын хэвлэл мэдээллийн 30-р уулзалт 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөр Монголын Их Сургуульд нээгдэж, эх хуурайн 10 их дээд сургууль, Тайвань мужийн 8 их дээд сургуулиас хүрэлцэн ирсэн 200 орчим оюутан арга хэмжээний хүрээнд Өвөр Монголын нутаг дахь аялан сургалтаа эхлүүлсэн байна. Энэхүү уулзалтыг 2004 оноос эхлүүлсэн бөгөөд Тайвань ба эх хуурайд ээлжлэн зохион байгуулдгаараа хоёр эргийн хэвлэл мэдээллийн салбарын оюутнуудад харилцан суралцаж, туршлага солилцон, нөхөрлөлөө бататгах чухал тавцан болсон байна.

“Үлэг гүрвэлийн олдворууд нь үнэхээр гайхалтай байсан”, “Өвөр Монгол ая дуу маш сайхан уянгатай юм”, “Зайрмаг нь үнэхээр амттай байлаа. Миний амьдралдаа идсэн хамгийн амттай зайрмаг байсан” гэхчилэн зочид үзэж харсан зүйлсээ үг харамгүй магтаж байв. Өвөр Монгол дахь аяллын хүрээнд хоёр эргийн хэвлэл мэдээллийн салбарын багш, оюутнууд үүх түүхийн баялаг өв хадгалсан Өвөр Монгол музей, соёл урлагийн сонгодог бүтээл дүүрэн Өвөр Монголын Уран зургийн галерей, үндэстний өвөрмөц онцлог бүхий “Үлгэр” урлагийн ордноор зочилсон төдийгүй орчин үеийн өнгө төрхөөр амьсгалсан Или ухаалаг эрүүл мэндийн төвтэй танилцсан байна.

- Арга хэмжээний үеэр бид хэвлэл мэдээллийн хүчин чадлын тухай хамтдаа судалж, сэтгүүлзүйн боловсролын туршлагаа хуваалцсанаар илүү олон талт хэвлэл мэдээллийн эко орчныг таньсан юм гэж Тайвань мужаас ирсэн оюутнуудын төлөөлөл Шао Жү-Ю хэллээ.

- Энэхүү арга хэмжээ нь сэтгүүлзүйн мэргэжлээр суралцагч оюутнуудын хувьд хэвлэл мэдээллийн аянд гарахаас өмнөх чухал туршлага ба ёслол гэж хэлж болно. Хэдэн хоногийн аялан сургалтаар дамжин бид тэнгис дамнаж, харилцан тэмүүлсэн мартагдашгүй нандин дурсам болон үлдээсэн гэдэгт итгэлтэй байна гэж эх хуурайн оюутнуудын төлөөлөл Жан Рүйшинь ярилаа.

Өвөр Монголоос гараад тэд Бээжин хотноо байрлах Үндэсний Бар хэвлэлийн музей, Мү Тянь Юй дэх Их Цагаан Хэрэм, Хааны ордон музей зэргээр аялан, шинэ эрин үеийн өөрчлөлт шинэчлэлийн үр бүтээл, Хятадын орчин үеийн хөгжил цэцэглэлттэй танилцах болно.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл