
Хятадын Юньнань мужийн Хунхэ жөүгийн Жиньпин Мяо,Яо, Дай үндэсний цөөнхийн өөртөө засах шяний Хятад, Экваторын Гвинейн найрамдлын бага сургууль 09-р сарын 02-нд хичээл эхэлсэн байна.Хятад, Экваторын Гвинейн мөнхийн найрамдалт урианы дор тус сургууль олон төрлийн дуу бүжгийн хөтөлбөр, тусгай сургалтуудыг зохион байгуулж,сурагчдын хичээлийн эхний өдрийг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжийг олгосон юм.

Экваторын Гвиней улс 2015 оны 04-р сард Юньнань мужийн Жиньпин шяний 01-р бага сургуулийн засвар, өргөтгөлийн ажилд хандив өргөснөө зарласан.Хоёр орны гүн найрамдалд талархал илэрхийлэхийн тулд энэхүү бага сургуулийг Хятад-Экваторын Гвинейн найрамдлын бага сургууль гэж нэрлэжээ.Өнгөрсөн 9 жилийн хугацаанд эндээс 2000 гаруй хүүхэд төгсжээ.




