
ШУӨЗО-ны өргөн уудам нутагт хөвөнгийн цэцэгс "Газар дээрх үүлс" шиг харагддаг. Хөвөн нь тухайн нутгийн хөвөн тариалагчдын орлогын эх үүсвэр төдийгүй тэдний баяр баясал уйтгар гунигийн гэрч болж, тэр хүмүүсийн энэ газар нутгийг хайралсан гүн зузаан сэтгэлийг ч тээж байдаг аж.
Саяхан “Газар дээрх үүлс” баримтат кино улс даяар кино театруудаар гарч эхэлсэн. Энэхүү кино нь баримтат киноны зураг авалтын аргыг хэрэглэж, тайван гүн гүнзгий линзний хэлээр Хятадын “урт хөвөнгийн нутаг” хэмээгдсэн Шиньжяны Ават сяний Эркин, Жао Чян хэмээх хөвөн тариалагч хоёр айлын түүхийг өгүүлсэн байна. Кинонд хоёр гэр бүлийн бодит амьдралын дүр зураг, гэр бүлийн тухай эгэл жирийн ойлголт, хөдөлмөрч гараараа сайн сайхан амьдралыг бүтээх гэсэн цуцалтгүй эрэл хайгуулыг харуулсан нь үзэгч олны анхаарлыг татаад байна.
Ноднин уг киног Шанхайн олон улсын кино наадам, Нидерландын Амстердамын олон улсын баримтат киноны наадам зэрэгт оролцуулж дэлгэцээр үзүүлсэн юм.
