solongonews
Хятад, Африкийн эрчим хүчний хамтын ажиллагаа өргөн уудам хэтийн төлөвтэй
2024-09-04 17:25
Хятад, Африкийн эрчим хүчний хамтын ажиллагаа өргөн уудам хэтийн төлөвтэй

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 09-р сарын 04-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Хятадын үндэсний газрын тосны корпорацаар төлөөлүүлсэн Хятадын эрчим хүчний компаниуд Африкийн орнуудтай олон салбарт гүнзгий хамтран ажиллаж, тухайн нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Хятад, Африкийн эрчим хүчний хамтын ажиллагааны ирээдүйн хэтийн төлөвийг Хятадын засгийн газар хэрхэн үзэж байна вэ?

Мао Нин:

- Хятад улс Африкт олон зуун цэвэр эрчим хүч, ногоон хөгжлийн төслийг хэрэгжүүлж, Африкийн орнуудад эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тусалсан төдийгүй Африк болон дэлхийн хэмжээнд цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад эерэг нөлөө үзүүлсэн. Хятад, Африкийн эрчим хүчний хамтын ажиллагаа нь хүчирхэг дотоод хүчин болон өргөн уудам хөгжлийн хэтийн төлөвтэй бөгөөд Африкийн ногоон, нүүрстөрөгч багатай, өндөр чанартай хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх болно гэж хэлэв. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл