Хятадын зорчигч тээврийн шинэ нисэх онгоцны туршилтын загвар гарлаа
2015-11-03 10:07
Хятадын зорчигч тээврийн шинэ нисэх онгоцны туршилтын загвар гарлаа.

БНХАУ-ын нисэх онгоцны үйлдвэрлэлийн COMAC /Commercial Aircraft Corporation of China/ корпорацийн бүтээсэн “C919” зорчигч тээврийн анхны нисэх онгоц Шанхайн үйлдвэрээс өнөөдөр гарсан тухай мэдээллээ.
“C919” нь онгоц нь 168-190 зорчигчийн суудалтай, 4075 км зайг туулах чадвартай бөгөөд анхны туршилтын нислэгийг ирэх онд үйлдэхээр төлөвлөжээ.
Харин дараа нь гурван жилийн хугацаанд туршилтын нислэг үйлдсэний дараа арилжааны зорилгоор ашиглаж эхэлнэ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
COMAC корпораци 21 захиалагчаас 517 нисэх онгоц бүтээх захиалгыг аль хэдийн аваад байгаа талаар тус компанийн төлөөлөгч хэллээ.
Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.ifeng.com
Дэлгэрэнгүй үзэх
