Зургийг: ЖүХуаньзүн \Синьхуа агентлаг/

Зургийг: Цао Мэнюао \Синьхуа агентлаг/
“Дэлхий дахинд үйлчилгээ үзүүлж, хамтдаа хожиж хамтдаа ашиг хүртэх” гол сэдэвт тус яармаг нь шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг товойлгож, ирээдүйн аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагыг дэлгэн үзүүлж байгаагаар гадаад, дотоодын анхаарлын төвд хүрсэн байна. ”Ухаалаг үйлчилгээг хамтдаа хуваалцаж, нээлттэй хөгжлийг хамтдаа ахиулах” зорилт тавьж зохион байгуулсан тус яармаг нь үзэсгэлэнгийн ерөнхийлсөн ордон болон үзэсгэлэнгийн тусгай ордон хэмээн хоёр том төрөлд хуваажээ. Үүнд Үндэсний хурлын төв ордонд бүх улс орны болон бүх аймаг, хотын болон Хонконг Аомэны үзэсгэлэнг тохируулсан байна. Тус хурлаар 85 улс орон буюу олон улсын зохион байгуулалт үзэсгэлэн худалдаа байрлуулсан бол 2000 гаруй аж ахуйн нэгж оффлайн байдлаар 6000 гаруй аж ахуйн нэгж онлайн байдлаар үзэсгэлэнд оролцож, үзэсгэлэнд оролцогсдын цар хүрээ таван тивийг хамран, үүд 13 улс орон буюу олон улсын зохион байгуулалт анх удаа оролцож байгаа юм.






Зургийг: ХАНЬ ХУНШЯ /Солонго/
Үзэсгэлэнгийн тусгай ордонд 37 аж ахуйн нэгж, өөр өөрийн онцлогт технологийн шинэ бүтээлээр энэ оны үзэсгэлэнгийн ордыг гайхуулж, 200 гаруй инновацийн үр бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Муж, хотын үзэсгэлэнгийн талбайд 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, Шиньжянгийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын цэргийн хорооны зэрэг 37 үзэсгэлэнгийг тохируулж, эл муж хот нь хамгийн шинэ хамгийн чанар сайтай худаалдаа үйлчилгээг дэмжих бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж, үзэсгэлэнд оролцогсодын анхаарлын төвд хүрч, хамтран ажиллах нөөц боломжийг хангасан байна.
Тус яармаг нь энэ онд 10 дахь удаагаа зохион байгуулж байгаа аж. Талуудын хөгжлийн боломжийг хамтдаа хувалцааж, аж үйлдвэрийн өсөлтийг ахиулан, харилцаа солилцоог эрчимжүүлэх гүүр болсон тус яармаг нь дэлхийн худалдаа үйлчилгээ болон хамтын ажхиллагааг хурдтай ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Тус яармагыг Худалдааны Яам болон Бээжингийн Ардын Засгийн Газар хамтран зохион байгуулсан байна.
