Энэ бол энгийн загас биш бөгөөд гурван гүрний үед л улс даяар алдартай болсон гэдэг. Өнөө үед энэ загас "Чаншаны усыг ууж, Үчан загас идэх гоё" гэх алдарт шүлгээс улбаалж улам их алдартай болсон. Энэ бол даруй Үчан загас юм.

Үчан загасны бичгийн нэр нь Туаньтөүфан, ардын дунд Цаобянь загас ба Бянь загас гэх мэтээр нэрлэдэг. Энэ нь Хүбэй мужийн Эжөү хотын Лянзи нуурын онцлогт бүтээгдэхүүн юм. Үчан загас бол амьдрах чадвар сайтай, хурдан өсдөг, жижиг толгойтой, махны агууламж өндөр, зөөлөн амттай байдгаараа олон мянган жилийн турш олон түмэнд таашаагдаж ирсэн өвсөн тэжээлт загас. Энэ бол Ү-Чүгийн соёлын төлөөлөгчдийн нэг бөгөөд Хүбэй мужийн нэрийн хуудасны нэг. Сүүлийн жилүүдэд Хүбэй мужийн Эжөү хот Үчан загасны аж үйлдвэрийн сүлжээ байгуулах, брэндийг сурталчлах, хотын логог бий болгоход бүхий л хүчин чармайлт гаргасан байна.
"Үзэсгэлэнт Эчэнгийн хөгжлийн 10 жил-Хятадын тариачдын ургацын баяр, Үчан загасны соёлын аялал жуулчлалын наадам" 09-р сарын 23-ны орой нээлтээ хийв. Нээлтийн ёслолоор Үчан загасны соёлын түүхэн гарал үүсэл, Үчан загасны аж үйлдвэрийн хөгжлийн үйл явцыг тоймлон үзээд зогсохгүй "Үчан загас ?Гэрийн амт" зэрэг гайхалтай дуу бүжгийн үзүүлбэрүүдийг толилуулсан байна. Эчэн дүүрэг Үчан загасны аж үйлдвэрийн сүлжээнд анхаарлаа хандуулж, хөдөө аж ахуй болон дагалдах бүтээгдэхүүний гэрээнд гарын үсэг зурах ёслол хийж, хуучин Эчэнгийн арван амттан, Эчэнгийн шилдэг арван гэрийн буудал болон Эчэнгийн үндэсний баярын долоо хоногийн аяллын маршрутын зөвлөмжийг нийтэлжээ. Энэ удаагийн Үчан загасны соёлын наадам хагас сар үргэлжлэх бөгөөд засгийн газрын заавар зөвлөгөө, соёлын индэр, аж ахуйн нэгжийн тоглолтоор дамжуулан Үчан загасны брэндийг сурталчилж, Үчан загасны аж үйлдвэрийн хөгжлийг ахиулсан юм.

Үчан загасны соёлын аялал жуулчлалын наадмаар мөн Үчан загасаар хоол хийх уралдаан, Үчан загасны бүтээгдэхүүний үзэсгэлэн, Үчан загасны бүтээгдэхүүний онлайн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулав. Тэдний дунд Үчан загасны хоол хийх тэмцээн зохион байгуулсан нь олны сонирхлыг татсан. Үчан загасыг гүн боловсруулах аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, Үчан загасны аж ахуйн мэргэжилтнүүд мөн наадмын газарт цугларчээ. Оролцогчид Үчан загасны шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ амжилтуудын талаар ярилцсан байна.
Сүүлийн жилүүдэд Эжөү хотын хүчтэй дэмжлэгээр Үчан загас үржүүлэх, боловсруулах, соёлыг сурталчлах хүртэл бүрэн бүтэн аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээг бүрдүүлсэн. Усны аж ахуйг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд жараахайг өсгөн үржүүлэх юм. 2004 онд Эжөү хотод үндэсний хэмжээний Үчан загас үржүүлгийн ферм байгуулагдаж, Үчан загасны эх төрлийг хадгалах, үржүүлэх нийлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Эжөү хотын үндэсний эх үржлийн Үчан загасны аж ахуй (Туаньтөүфан) нийт 150 мянган эх төрлийг хамгаалж, 1.45 тэрбум жараахай үржүүлжээ. Улсын хэмжээнд 23 байгууллага нэгжид 3610 иж бүрдэл загасны эх төрлийг хангаж, 11000 кг оригинал үр, жараахай нийлүүлсэн байна. Одоогийн байдлаар Эжөү хот 9 загасны аж ахуйн бааз байгуулж, жил бүр 100 сая Үчан загасны жараахай ханган нийлүүлэх боломжтой болоод байна.
Эжөү хот 1960-аад оноос хойш Үчан загасыг хүний хүчээр их хэмжээгээр үржүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 700 гаруй мянган тоннд хүрчээ. Лянзихү дүүргийн Жаошань сууринд 4000 гаруй мү талбай бүхий Чяньхай нуур нь 420 мянган мү талбайтай Лянзи нууртай нэг далан сувгаар тусгаарлагдаж, усны системээр холбогдсон байдаг. Их нууруудад загас үржүүлснээр хэдэн арван мянган Үчан загасыг Чяньхай нууранд ч үржүүлж, жилд бараг 100 мянган килограмм загас гардаг болжээ. Эчэн дүүргийн Дүшань балгасанд экологийн үржлийн нэгдэл эрчимжсэн 300 гаруй мү талбай загасны цөөрөмд "Хуахай №1" Үчан загас үржүүлж байна. Статистик тоо баримтаас үзвэл, Эжөү хотын Үчан загасны аж ахуй одоогийн байдлаар 403,400 мү хүрсэн бөгөөд үүнд 10000 гаруй мү талбайтай 2 үржлийн бааз, 1000 гаруй мү талбайтай 36 үржлийн бааз болон 100 гаруй мү талбайтай 148 үржлийн бааз багтжээ.

Бүтээгдэхүүний боловсруулалт нь Үчан загасны аж үйлдвэрийн сүлжээг бэхжүүлэх гол холбоос юм. Эчэн дүүргийн Дүшань хотод байрлах Хүбэй Фүнүн хүнсний үйлдвэрийн парк ХХК нь Эжөү хотын Үчан загас боловсруулах хамгийн том аж ахуйн нэгж юм. Энэ компани гүн боловсруулахад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Хуажүнгийн хөдөө аж ахуйн их сургууль, Хүбэйгийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академитай хамтран шинэ технологи, шинэ бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт хийн, Үчан загасны зуушны хоол хийж, жил бүр 1000 гаруй тонн Үчан загас боловсруулж байна. Эжөү хотод Үчан загас боловсруулах 130 гаруй аж ахуйн нэгж, хувиараа аж ахуй эрхлэгч өрхүүд ажиллаж, жилдээ 20 мянган тонн боловсруулах хүчин чадалтай Үчан загасны чанасан бүтээгдэхүүн, даршилсан бүтээгдэхүүн, утсан бүтээгдэхүүн гэсэн гурван цувралын 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн боловсруулж байна.
2022 оны 05-р сард, 2023 оны 04-р сард Эжөү хот Шэньжэнь, Шанхайд Үчан загасны соёлын наадмыг амжилттай зохион байгуулсан. Загасаар дамжин найз нөхөд бололцож, загасны бизнесийг хөгжүүлэхэд зорилго тавьсан Үчан загас нь Эжөү хот болон Хятадын бусад хэсгүүдийн хоорондох зайг богиносгосон юм. Энэ оны 06-р сарын 06-ны өдөр Эжөү хот Хонконгд "Шянжян мөрний усыг ууж, Үчан загасыг хамтдаа идэх" нэрийн дор Эжөү Үчан загасны соёлын наадмыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Үчан загасны цаасан хайчилбар, салхинд хатаасан Үчан загасны мах, архинд амталсан Үчан загас зэрэг Үчан загасны бүтээгдэхүүнүүд олонд таашаагдсан байна.

- Махны бүтэц харьцангуй нарийн зөөлөн, амт нь маш сайн, амталсан нь ч сэтгэлд таарсан байдаг. Энэ нь Хонконгийн оршин суугчдад илүү тохирсон байна гэж Хүбэйн Хонконгийн холбооны захирал Жан Чэншэнь хэлэв.
Үчан загасны соёлын гурван наадмын үеэр нийт 24 төсөлд гарын үсэг зурж, 26 тэрбум 520 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Үчан загасны аж үйлдвэрийн паркын төсөл 09-р сарын 23-ны орой Үчан загасны соёлын аялал жуулчлалын наадамд оролцов. Энэхүү төсөл нь Эчэн дүүргийн Дүшань хотхоны Саньшань тосгонд байрладаг. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад Хятадын Барилгын 4-р инженерийн товчоо оролцож, энэ оны эхний хагаст барилгын ажил эхэлсэн. Хятадын Барилгын 4-р инженерийн товчооны холбогдох хүний танилцуулснаар: Үчан загасны аж үйлдвэрийн парк төсөл нь нийт 425 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, нийт 63 мянган ам метр барилгын талбайтай. Үүнд төрөл бүрийн зочид буудал, аж үйлдвэрийн парк, аж үйлдвэрийн байгууламж, судалгаа шинжилгээний болон бусад барилга байгууламжууд багтаж, нийт 980 сая юанийн хөрөнгө оруулалттай хийгджээ. Эдгээрээс соёл, аялал жуулчлалын дэмжих байгууламжууд нь экологийн авто зогсоол, ногоон зам, үзэмжийн тавцан гэх мэт 200 мянган ам метр талбайг хамардаг. “Үчан загасны соёлын IP үүсгэн байгуулж, Үчан загасны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг өргөжүүлнэ. Цаашид бид Үчан загасны аж үйлдвэрийн паркын төслийг Эжөү хотын хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, аж үйлдвэрийг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг ахиулах чухал төсөл болгон бүтээн байгуулах болно гэж уг төслийг хариуцсан ажилтан танилцуулсан байна.

Үчан загас нь эрт дээр үеэс гаралтай, шинэ эринд хөгжлөө олж, дэлхий даянд тархсан байдаг. Үчан загаснаас Үчан загасны аж үйлдвэрийн гинжин хэлхээ болтлоо хөгжиж, иргэдийн амьдралыг сайжруулан, Эжөү хотын нэр хүндийг дэлхийн хэмжээнд дээшлүүлсэн.
- Үчан загас өнөөдөр Үчан загас бол орон нутгийн нийтийн брэнд тул улам цаашид хөгжүүлэн баяжуулж сурталчлах ёстой. Эжөү зөвхөн нэг зүйлийн загасны салбарыг хөгжүүлээд зогсохгүй бүх загасны тухай бизнесийг хөгжүүлэх алсын хараатай байж, Эжөүгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өндөр чанартай брэндийг бий болгох болно. Хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын цогц хөгжлийг түргэсгэж, Эжөү хот хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, өндөр чанартай хөгжлийн замд тогтвортой, урт хугацааны ахиц дэвшил гаргах боломжийг олгоно гэж Эжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Бин хэлсэн байна.

