solongonews
Хятад, Монгол, Оросын Бизнесийн эрх зүйн үйлчилгээний салбарын уулзалт боллоо
2024-08-16 16:41
Хятад, Монгол, Оросын Бизнесийн эрх зүйн үйлчилгээний салбарын хамтран ажиллах дугуй ширээний уулзалт боллоо.

   Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн XVII чуулганы хүрээн дэх Бизнесийн эрх зүйн үйлчилгээний салбарын хамтран ажиллах дугуй ширээний уулзалт 08 дугаар сарын 16-ны үдээс хойш буюу яг одоо Бугат хотын Шангрила зочид буудалд болж байна.

Форумын үеэр ӨМӨЗО-ы Хууль эрх зүйн танхимын орлогч дарга Дай Янь, БНХАУ-ын Олон Улсын худалдааг дэмжих хорооны Хууль хариуцсан дарга Жэн Вэй, МҮХАҮТ-ын Олон улсын арбитрын шүүхийн ерөнхийлөгч С.Энхцэцэг нар үг хэлж, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Олон улсын бизнесийн арбитр, Далайн арбитрын дарга Костин Алексей видео мэндчилгээ ирүүлж, Хятад, Монгол, Орос гурван орны бизнесийн эрх зүйн үйлчилгээний салбарын бусад 7 төлөөлөгч илтгэл тавьсан байна.

Зохиогч: С.УРЬХАН, Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл