
Лижианаас Шангри-Ла хүрэх зам дагуу 3300 орчим метрийн өндөрт авирч байх үед гэнэт хараа нээгдэх шуухан болдог. "Хот шиг цаст уулс, усан сан шиг алтан элс" бүхий Жянтангийн тал хязагаргүй үргэлжилж, голд нь нүд гялбам өндөрлөгийн сувд болох Юньнань мужийн Дичин Төвдийн өөртөө засах орны Шангри-Ла хот бий.
Юньнань, Сычуань, Төвдийн гурвалжингийн уулзварт орших Шангри-Ла нь "Юньнань-Төвдийн эртний цай-морины зам"-ын гол цэг юм. Эргэн тойрон цаст уулс, ой мод, уудам талд хүрээлэгдсэн энэ өндөрлөг хот бол хүмүүсийн зүрх сэтглийн "диваажин" юм.
Шангри-Ла хотын баруун хэсэгт орших Шика цаст уулс нь аварга цагаан луу шиг хоорондоо холбогдсон цаст оргилуудтай; Хотын зүүн өмнөд хэсэгт орших Хаба цаст уул нь Хутяо хавцлын дундуур Юй Лоншань цасан уултай нүүрлэдэг. Уулын орой нь жилийн турш цастай, том мөсөн голоор хүрээлэгдсэн байдаг; Хотын баруун хойд хэсэгт орших Балагзонг цаст уул өндөр, сүрлэг... Гэгээн тунгалаг өндөрлөгийн нарны туяанд Шангри-Ла хотыг тойрсон мөнх цаст уулс гэрэлтэж, уулын энгэр дэх ойн давхрагууд намуухан, уулын бэлд тарсан сувдан нуурууд цагаан үүлсийг тольдоно.
Цаст уулс, өвс ногоо, нуур, тосгон, хотууд нийлээд өнгөлөг уран зураг шиг. Шангри-Ла нь "Байгалийн уулын биологийн парк" гэгддэг. 761,940.91 га ойн талбайтай, ойгоор бүрхэгдсэн хэмжээ 66.73 хувь хүрч байна.
Шангри-Ла хотод алхаж явахад та өвөрмөц онцлог бүхий цэвэрхэн, эмх цэгцтэй барилгууд, гудамжинд эгнүүлсэн ногоон модод хараанд бууна. Цэцэрлэгт хүрээлэнд тунгалаг нуур мэлмэлжиж, өтгөн ойд асар, цамхаг нуугдаад гойд сайхан. Хотын өнцөг булан бүрт мөнх ногоон ургамлууд хаа сайгүй харагдах бөгөөд хаа сайгүй эрч хүчтэй дүр төрхийг харуулна.
Шангри-Лагийн тосгон нь мөн үзэсгэлэнт газрын нэг хэсэг юм. Шангри-Ла хотын Жяньтан хотын Хунпо тосгонд мөнх цаст уулс, уудам тал, цэнхэр нуур, өтгөн ой модыг нэгтгэсэн Пудакуо байгалийн үзэсгэлэнт газар нь аялал жуулчлалын олон нийтийн механизмыг бий болгосон. Луоронг тосгоны оршин суугч Жуомагийн байшин, ой, бэлчээр, адуу, сарлаг, мал маллах, тариалах болон бусад үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг жуулчдад мэдрэх боломжтой.
Өглөө эрт нар цаст уулсын дээр тусч, Шангри-Ла хотын төв хэсэгт орших эртний Дукезонг хотыг гэрэлтүүлнэ. Дукезонг бол 1300 гаруй жилийн түүхтэй, эртний цайны морин замын чухал төв юм. Хот баригдах үед урчууд орон нутгийн цагаан шаврыг бүрээс болгон ашиглаж, байшингийн гадна ханыг цагаанаар буддаг байв. Шөнийн цагаар мөнгөн сарны туяан дор цагаан эртний хот онцгой дур булаам бөгөөд "Сарны хот" гэж нэрлэгддэг.
Энэхүү хана хэрэмгүй эртний хот нь уулсаар хүрээлэгдсэн бөгөөд байгалийн үзэсгэлэнт газартай ууссан байдаг. Өндөр өндрөөс харахад эртний хотын ихэнх зам, байшингууд нь найман дэлбээтэй бадамлянхуа цэцэгсийг санагдуулам, голд нь Дагуй уул байхаар бүх чиглэлд радиустай байрласан байдаг. Байшингийн дээврийн давхраа дундуур алс холын цаст уулс үе үе тодорч, сэвэлзэх салхи сэтглийн ариулна.
Шангри-Ла-д ирсэн хүн бүр байгаль, түүхийг нь сонирхож, мөнх цаст уулс, ой модноос бүрдсэн "романтик болон аялал"-ын өртөнцд шимтдэг.


