solongonews
Таныг туранхай харагдуулах хувцаслалтыг мэдэх үү?
2015-12-28 18:21
Сайхан харагдахыг хүсэхгүй  хэн байх билээ. Гагцхүү өөгүй сайхан харагдах аргыг л мэддэг байх нь чухал. Эдгээр мөрдлөгийг хэрэгжүүлсний дараа та тарган харагдахаа болих болно! 

Тарган харагдахаас хэрхэн аврагдах вэ?

1. Та биеэ хэт барьсан хувцас битгий сонгоорой. Мөн хэтэрхий унжсан салбайсан байхгүй байх хэрэгтэй. 


2. Мөн дотуур хувцасаа зөв сонгох нь зүйтэй. Биенд шигдэж орсон бикини, хатуулгагүй, хэлбэргүй хөхний даруулгаас татгалзаарай. Учир нь таны хөх яг л гэдэстэй чинь нийлсэн мэт харагдах болно. 


3. Хар өнгийг бусад өнгөтэй хослуулах. Махлаг бүсгүйчүүдийн гол аврагч өнгө бол мэдээж хар өнгө. Гэхдээ хар өнгийг өөх өнгөтэй хослуулснаар та илүү сонихолтой харагдах ба хэтэрхий тод өнгөнөөс татгалзаарай. 


4. Хөндлөн судалтай хувцас хүнийг улам л өргөн харагдуулдаг. Харин босоо судал, хээтэй хувцас нь таныг туранхай харгдуулах нэг заль тань байх болно.  


5. Дүүжин өмд, богино өмд нь өндөр, туранхай харагдуулдаг. Харин олон хуниастай эсвэл нарийн богино банзлаас татгалзаарай.


6.  V хэлбэрийн захтай цамцыг илүүд сонгоорой. Мөн мярайлаг биеэ нуух бас нэг арга бол хүзүүгээ ил гарсан задгай энгэртэй цамц юм. Энэ нь урт хүзүүтэй харагдуулдаг бөгөөд туранхай өндөр харагдахын эхлэл болох юм.

7. Сонгосон тупль тань биений өнгөтэй байвал махлаг биетэй таньд төгс сонголт болох болно. 
 

8. Даашинзыг сонгохдоо загварлаг гол нь бэлхүүс тодотгож өгөхөөр байх хэрэгтэй. Бусдын хару таны бэлхүүсэн дээр төвлөрөх ба цээж гуяны махыг тань төдийлөн анзаарахгүй. Ийм хувцас нь мөн эмэгтэйлэг дэгжин байдлыг бий болгодог гол зэвсэг билээ. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл