solongonews
Хайрттайгаа хийж болох гайхалтай зүйлс
2015-12-28 18:21
Амралтын өдөр гэртээ л байсаар нэг л хэвийн байгаа бол шинэлэг зүйл дутаж байна. Эдгээр зүйлсийг хайрттайгаа хамтдаа хийж сайхан дурсамж үлдээгээрэй.
1. Нэг өдрийн аялал
Амралтын өдрийн хамгийн сайхан санаа биш гэж үү? Адал явдалтай, сэтгэл догдлуулсан өдөр байх болно. 
 
2. Хамтдаа хоол хийх
Цоо шинэ хоолны жорыг хамтдаа туршиж үзвэл ямар в? Оройн хоолыг хийвэл илүү гайхалтай. 
 
3. Вино + Инээд + Хөгжилтэй тоглоомууд
Амралтын өдрийн уух зүйл бол вино. Та 2 гэртээ видео тоглоомтой бол өдөржингөө тоглож нэг өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөгөөрэй. Олон тоглоомтой бол янзтай.
 
4. Кино марафон
Кинонд дурлагсдын хувьд сайхан санаа. Дисней хүүхэлдэй киноных дараа нь Харри Поттер, дараа нь аймшгийн киноных гэх мэтээр. 
 
5. Олон нийтийн хүлээн авалт, үдэшлэг зохиох
Хайрттайгаа хамт үдэшлэгт явахыг хүсдэггүй эмэгтэй гэж байхгүй шүү дээ.  Хэрэв боломжтой бол та 2 гэртээ үдэшлэг зохиож болно. Гэр бүл, найз нөхдөө дуудаж нэгэн үдшийг дотно, мартагдашгүй үлдээгээрэй.
 
6. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хос дугуй унах
Кинон дээр гардаг шиг хос дугуй унаад хайртыгаа араас нь тэврээд явах сайхан биш гэж үү? Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энгийн дугуй, хос дугуй байгаа гэж бодож байна.
 
7. Гэр бүл, найз нөхөдтэйгөө гадуур явах
Гэр бүлдээ цаг гаргах нь буруу биш. Таны залуу зөвшөөрч байвал амьдралынхаа хамгийн чухал хүмүүстэй хамтдаа гадуур яваж, салхинд гарах гэх мэтээр сайхан өнгөрүүлж болно.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл