solongonews
Ногоон хөгжлийн гайхалтай аян
2024-10-23 10:16
БНХАУ тэртээ 75 жилийн өмнө байгуулагдсанаас хойш экологийн соёл иргэншлийн байгуулалтын талаарх ойлголтоо тасралтгүй гүнзгийрүүлж, хүн байгалийн эв зохицлыг эрчимтэй дэмжиж ирсэн.

ХКН-ын XVIII хурлаас хойш Намын төв хороо нь экологийн соёл иргэншлийн байгуулалтыг үндэсний тогтвортой хөгжилтэй холбоотой тулгуур асуудал болгон үзэж, үндсэн шинжтэй, бүтээлч, урт хугацааны цуврал ажлуудыг хийхээр төлөвлөснөөр экологийн соёл иргэншлийн аян улам тогтвортой, улам өргөн болж, ногоон хөгжлийн гайхалтай амжилтуудыг бүтээсээр байна.

Экологийн аюулгүй байдлыг бэхжүүлсээр

Шаньши мужийн Ю-Юй шяний Цантөү голын эрэг дагуу байрлах Хунчи тосгоны олон нийтийн 2 га гаруй ойн модод өнгөрсөн зун маш сайн ургасан бол энэ нь аялал жуулчлалын зорилтот бүс болж, экологийн үзэсгэлэнт сайхныг мэдрэхээр зорин ирэх жуулчид их хэмжээгээр нэмэгдсэн байна.

БНХАУ байгуулагдсан эхний үед Муу-Ус цөлийн захад орших Ю-Юй шяний нутаг дахь ногоон ургамлын талбай 0.3 хувиас бага байсны улмаас эндхийн ард иргэд байнга л элс, шороон шуургатай нүүрлэдэг байв. 70 гаруй жилийн турш Ю-Юй шяний үе үеийн дарга удирдлага, ард иргэд хамтдаа мод тарьсаар ирсэн бол өнөөг болоход ногооруулсан талбай 57 хувь болтлоо нэмэгдэж, эзгүй халцгай газар нь “ногоон бүрд” болон хувирсан байна. Ийнхүү цөлийн гүнд ургасан ногоон ургамал нь нутаг усны ард түмэнд аз жаргалтай амьдралын орчныг “бэлэглэсэн” байна.

БНХАУ байгуулагдах үеэр Хятад улсын ой шугуйн талбай ердөө 8.6 хувь л байсан бөгөөд элсэн шуурга, хөрсний эвдэгдэл зэрэг байгаль орчны асуудал нь ард түмний амьдрал, үйлдвэрлэлд ноцтой нөлөөлдөг байв. Улмаар өнгөрсөн зууны 50-иад оны үеэс нам, засгаас ногоон байгууламжид ихээхэн ач анхаарал тавьж, ойжуулалтын ажлыг уриалж эхэлсэн юм.

1978 онд ХКН-ын Төв Хороо болон Төрийн зөвлөлөөс Хятадын баруун хойд, хойд, зүүн хойд бүс нутгийн шороон шуурга, хөрсний эвдэгдэл хүнд ноцтой бүсүүдэд томоохон хэмжээний хориглолтын ой тарих стратегийн шийдвэр гаргажээ. Энэхүү ажил нь 73 жил үргэлжилж, гурван үе шаттайгаар найман удаа хэрэгжүүлсэн тус төсөл нь умард нутгийн бүтээн байгуулалтад үзэсгэлэнт “Ногоон хэрэм”-ийг байгуулж өгсөн байна.

Он цаг улиран 40 хавар, намар өнгөрөхөд “Гурван Умард”-ын төслийн хүрээнд нийт 480 сая мү /1 га = 15 мү/ ой мод босон, 1.28 тэрбум мү атаршсан бэлчээрийг сэргээн ногооруулснаар ойн талбай 1978 онд 5.05 хувийг эзэлдэг байсан нь 13.84 хувь болж нэмэгдсэн байна.

Өнөөдөр Хятад улс дэлхийн хэмжээнд анхлан хөрсний муудсан байдлыг таслан зогсоосон орон болж, цөлжсөн ба атаршсан талбай зэрэг буурсан бөгөөд ой модны эзлэх талбай нь 24.02 хувь болж өссөнөөр дэлхийн ногооруулалтын гол хүч болсон байна.

БНХАУ байгуулагдсанаас хойш Хятад улс байгалийн хамгаалалтын бүс, ойн цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлалын үзэсгэлэнт газрууд, байгалийн дурсгалт өв, геопарк, далайн цэцэрлэгт хүрээлэн зэрэг адил бус түвшний, төрөл бүрийн байгалийн хамгаалалтын 10 мянга орчим газрыг байгуулжээ.

Хятад улс шинэ эрин үед ороод мөн экологийн системийг хамгаалах, сэргээх ажлыг үргэлжлүүлэн дэмжиж, уул, гол мөрөн, ой мод, тариан талбай, нуур, бэлчээр, элсийг нэгтгэн хамгаалах ба сэргээх 52 цогц төслийг хэрэгжүүлэн, эх байгалиа ногооруулах үйл ажиллагааг эрчимтэй явуулж, Хөх мөрөнд загасчлахыг 10 жилийн хугацаагаар хориглон, далайн экологийн системийг хамгаалах, сэргээх ажлыг ахиулсан байна.

2013 онд болсон ХКН-ын XVIII удаагийн III бүгд хурлын үеэр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн систем байгуулах саналыг анх удаа дурдсан бол өдгөө Хятад улс дэлхийн хамгийн том үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн системийг байгуулж байна.

Одоогийн байдлаар Хятадын хуурай газрын экосистемийн 90 хувь болон үндэсний хамгаалалтад байгаа зэрлэг амьтад, ургамлын 74 хувь нь үр дүнтэй хамгаалагдаж, хүн ба байгаль эв зохицолтой хамт оршин, эх орны экологийн аюулгүй байдал тасралтгүй бэхэжсээр байна.

Бохирдлоос урьдчилан сэргийлэх ажил сайжирсаар

Жил бүрийн 09 дүгээр сарын 07-нд “Олон улсын цэвэр агаарын өдөр” тохиодог. Өнөөдөр нийслэл Бээжин хотноо хүмүүс цаг ямагт цэнхэр тэнгэр, цэвэр агаартай “золгох” болсон.

Сүүлийн жилүүдэд Хятадын агаарын чанарыг сайжруулах үйлсэд гаргасан амжилтаар олон улсын хэмжээнд өндөр үнэлэмж авах болсон. Ялангуяа, Бээжингийн агаарын чанарын менежмент гайхалтай үр дүнд хүрч, НҮБ-ын Байгаль орчны газраас “Бээжингийн гайхамшиг” гэж магтан сайшаасан байдаг.

Туулж ирсэн замаа эргээд харахад Хятадын байгаль орчныг хамгаалах ажил нь БНХАУ байгуулагдсанаас хойш санаачлагдсан бөгөөд өнгөрсөн зууны 70-аад онд албан ёсоор эхэлсэн юм. 1973 онд Төрийн зөвлөлөөс байгаль орчныг хамгаалах сэдэвтэй анхны үндэсний чуулганыг зохион байгуулж, улмаар байгаль орчныг хамгаалах асуудлыг үндэсний хөтөлбөрт оруулж хэлэлцэх болсон.

2013 онд “Агаар мандлын 10 зурвас” - “Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан бол Хятад улс PM2.5-ын эсрэг томоохон хэмжээний хяналтыг хэрэгжүүлсэн дэлхийн анхны хөгжиж буй орон болов.

Хотын гудамжаар зорчих автобуснууд “хар утаа” баагиулахаа больж, сэргээгдэх эрчим хүчний тээврийн хэрэгслүүд газар авах болов. Хөдөө орон нутагт умард бүс нутгийн олон мянган айл өрх нүүрсний халаалтаас салж, илүү цэвэр халаалтын аргыг хэрэглэх болсон. Үйлдвэрийн тасаг дахь хэт бага ялгаруулалттай шинэчлэл нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг илүү цэвэрхэн болгож, дэлхийн хамгийн том цэвэр нүүрсээр ажилладаг эрчим хүчний сууринг бүтээсэн юм.

Уйгагүй хичээл зүтгэлийн хариуд 2023 онд Хятад улсын хэмжээн дэх агаарын чанарын жишгүүдийг хангасан нийт 203 хот бий болсон бол энэ нь бүх улсын 60 орчим хувийг эзэлж байна. Хөх тэнгэр, цагаан үүл хэвийн үзэгдэл болж, Хятад улс нь агаарын чанар хамгийн хурдан сайжирч байгаа орон болоод байна.

2022 оны байдлаар Хятад улсын байгаль орчны бохирдолтой тэмцэхэд оруулсан нийт хөрөнгө оруулалт 901.4 тэрбум юаньд хүрсэн байдаг. Харин өнгөрсөн зууны 80-аад оны эхээр ердөө 2.5-3 тэрбум юань байсан гэж бодоход итгэмээргүй санагдах нь гарцаагүй.

Гол мөрөн, нуурын өнгө төрх үндсэндээ сайжирч, чанар сайтай усны эзлэх хувийн жин нь хөгжсөн орнуудын түвшинд дөхөж байна. 2023 онд Хөхмөрөний гол урсгал ба Хатан голын гол урсгалын усны чанар 4 жил дараалан II зэрэглэлд хүрсэн байна.

Төрийн бодлогын тогтолцоо төгөлдөржсөөр

Энэ оны 09 дүгээр сарын 10-нд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцэхээр БХАТИХ-ын Байнгын хороонд дэвшүүлсэн байна. Энэ нь Хятад улс анх удаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тал дээр тусгай хууль гаргаж байгаа явдал юм.

”Үндэсний хэмжээнд байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хамгаалж, бохирдол болон олон нийтийн бусад аюулаас урьдчилан сэргийлнэ” гэсэн заалт анх Үндсэн хуульд бичигдсэн 1978 оноос хойш 1989 онд байгаль орчныг хамгаалах хууль албан ёсоор батлагдсан ба улмаар экологийн болон байгаль орчныг хамгаалах ажил алхам алхмаар хуулийн засаглалын замдаа орсон байна.

Хятад улс шинэ эрин зуунд ороод байгаль орчныг хамгаалах цуврал хууль, байгалийн нөөц баялгийн хууль, байгаль орчныг хамгаалах захиргааны дүрэм, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дүрэм болон норматив баримт бичиг, орон нутгийн хэмжээн дэх байгаль орчны дүрэм, орон нутгийн засаг захиргааны дүрэм журмуудыг баталсан.

Байгаль орчныг хамгаалах хууль болон байгаль орчны 30 гаруй хууль, дүрэм журмыг боловсруулж, шинэчлэн засварласан. Онцлон дурдахад, 2014 онд шинэчлэн засварласан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өдөр дараалан торгууль оноох, баривчлах, хураан авах, үйлдвэрлэлийг хязгаарлах, түр зогсоох, шүүхэд шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тодорхойлсон бөгөөд энэ нь байгаль орчныг хамгаалах түүхэн дэх “Хамгийн хатуу хууль” гэж үнэлэгдсэн байна. Өнөөдөр экологийн орчныг хамгаалах эрх зүйн систем нь агаар, ус, хөрс, дуу чимээ зэрэг олон төрлийн бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах ажлыг хамруулсан төдийгүй Хөхмөрөн, намагтай газар, хар хөрс зэрэг чухал экологийн систем, элементүүдийг хянах ажлыг хамруулснаар экологийн орчныг хамгаалах эрх зүйн тогтолцоо тасралтгүй төгөлдөржсөөр байна.

“Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг хурдасгах тухай санал”, “Экологийн соёл иргэншлийн системийг шинэчлэх ерөнхий төлөвлөгөө” болон олон олон  шинэчлэлийн тодорхой төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлсэн бөгөөд байгалийн нөөц баялгийн өмчийн эрхийн систем, газар болон сансрын хөгжлийн ба хамгаалалтын систем, орон зайн төлөвлөлтийн систем, нийт нөөц баялгийн менежмент ба бүрэн хэмжээнд хэмнэх систем, нөөц баялгийн төлбөртэй ашиглалт ба экологийн нөхөн төлбөрийн систем, байгаль орчны удирдлагын систем, байгаль орчны удирдлага ба экологийн хамгаалалтын зах зээлийн систем, экологийн соёл иргэншлийн гүйцэтгэлийн үнэлгээ ба хариуцлагын систем зэрэг үндсэн системүүдийг үе шаттайгаар байгуулж, экологийн соёл иргэншлийн “Дөрвөн тулгуур, найман баганатай” системийн тогтолцоо үндсэндээ бүрэлдсэн байна.

Хариуцлагын системийн “жолоо”-г чанга атгаж, намын хорооноос удирдан, засгийн газар хошуучилж, аж ахуйн нэгжүүдээр гол цогц болгон, ард түмэн нийгмийн байгууллагууд оролцсон хариуцлагын тогтолцоог улам чангатгаж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын тухай ухамсартай, санаачилгатай чанарыг үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх хэрэгтэй.

Хүн нутаг усаа гомдоохгүй бол нутаг ус хэзээ ч хүн ардаа гомдоодоггүй юм. ХКН-ын XX их хурлын 3-р бүгд хурлаас экологийн соёл иргэншлийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх тал дээр чухал заавар төлөвлөгөө гаргаж, үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах зорилтыг тогтоосон. Цөхрөлтгүй хичээн ажиллаж, цуцашгүй хичээл зүтгэлээр л бид ногоон хөгжлийн шинэ гайхамшгийг гарцаагүй бүтээх болно.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл