Хятад улсын эхний 8 сарын гадаад худалдаа 3.6 хувиар өсөж үргэлжлэн тогтвортой байна
2019-09-09 16:22
Хятад улсын эхний 8 сарын гадаад худалдаа 3.6 хувиар өссөн ба үргэлжлэн тогтвортой байдалтай байна.
Боомтын ерөнхий захиргаанаас энэ сарын 08-ны өдрийн нийтэлсэн тоо баримтад үзүүлснээр эхний 8 сард Хятад улсын бараа бүтээгдэхүүн арилжаа худалдааны гадаадаас оруулж, гадаадад гаргасан ерөнхий өртөг 20.13 их наяд юаньд хүрч адил хугацаанаас 3.6 хувиар нэмэгдэв.
Эхний найман сард гадаадаас оруулж, гадаадад гаргасан ерөнхий өртөг 2.72 их наяд юаньд хүрч 0.1 хувиар өссөн байна. Үүнд гаргалт нь 1.48 их наяд юань бөгөөд 2.6 хувиар өсөв. Оруулалт нь 1.24 их наяд юань байж, 2.6 хувиар буурав. Худалдааны зөрөө нь 239.6 тэрбум юань ба 41.8 хувиар нэмэгдсэн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
