”Шэньжөү-19” сансрын хөлгийг 10-р сарын 30-ны өдрийн 04:27 цагт хөөргөнө
2024-10-29 15:58
”Шэньжөү-19” сансрын хөлгийг 10-р сарын 30-ны өдрийн 04:27 цагт хөөргөнө
10-р сарын 29 -ний өдөр, Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвд "Шэньжөү-19" нисгэгчтэй сансрын нислэгийн талаарх хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн төлөөлөгч танилцуулж хэлэхдээ, нислэгийн үүргийн ерөнхий удирдах төв судлаж шийдвэр гаргасны дагуу "Шэньжөү-19" сансрын хөлгийг Бээжингийн цагаар 10 дугаар сарын 30-ны 04:27 цагт хөөргөхөөр тогтов.
Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, "Шэньжөү-19" сансрын нисгэгчдийн багийн бүрэлдэхүүнд Цай Шюйжэ, Сүн Линдүн, Ван Хаозэ гэсэн гурван сансрын нисгэгч багтаж, командлагчаар нь Цай Шюйжэ ажиллахаар ерөнхий удирдах төвөөс шийдвэрлэсэн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
